Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

     Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ бага зэрэг өсч байна. Гэхдээ цаашид  үргэлжлэн өсөх нь эргэлзээтэй гэж судалгааны байгууллагууд мэдээлж байна. 3-р сарын 7-ны өдөр зэсийн үнэ 2015 оны 11-р сарын эхэн үеэс хойш анх удаа 5000 ам доллар тонн болж өслөө.  Харин 3-р сарын 10-ны өдрийн байдлаар 4920,5 ам доллар тонн болж буурсан.   Зэсийн зах зээл судлаачид зэсийн үнэ өсч байгаа хэдий ч цаашид үргэлжлэн өснө гэж их найдах хэрэггүй гэж мэдээлж байгаа юм.  Ихэнх салбаруудын металлын эрэлт бага байгаа нь металлуудын үнийн өсөлтийг хязгаарлаж байна. Энэ удаагийн үнийн өсөлт  түр хугацааных байх магадлалтай. Учир нь 2016 онд томоохон зэсийн уурхайд өргөтгөл хийж,  шинэ уурхайнууд ч ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байгаа юм. Зэсийн үнэ 3-р сарын дунджаар 4886 ам доллар тонн байна.

 

     Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс сард нэг удаа зөвлөлгөөн зохион байгуулж тухайн сард хийсэн ажлаа дүгнэж хэлэлцдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард  үйлдвэрийн долоон цех нэгжид ээлжит бус шалгалт хийжээ.  Өмнөх сарын мөн үетэй хариьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр гарсан зөрчил буурсан байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулсантай холбоотой гэж үзжээ.  


 

    Эрдэнэт үйлдвэрийн  ажиллагсад  ажилдаа ирж буцахдаа дунджаар 2 цаг орчмын хугацаа зарцуулдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл  ажиллагсад өдөрт 8 цаг ажиллахад сард 22 удаа буюу 44 цагийг ажилдаа ирж буцахад зарцуулж байна. Хэрвээ  12 цагийн хуваариар ажиллавал   сард 15 удаа буюу 30 цагийг  ажилдаа ирж буцахад  зарцуулна гэж тооцжээ.  Дээрх цагийн 14 цаг болж байгаа юм. Ажилчид жилдээ 168 цагийг зөвхөн автобусанд өнгөрүүлдэг гэж үзэхэд энэ цагийн зохицуулалтыг өөрчилбөл  ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, цаашлаад үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болно гэж үзээд, Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг маркетингийн хэлтсийнхэн үйлдвэрийн удирдлагуудтай энэ асуудлаар санал солилцсон байна. Тэд хөдөлмөр зохион байгуулалт, хүний эрүүл мэндэд 12 цагаар ажиллахад ямар ч сөрөг нөлөөгүй гэж үзэж байгаа юм. Уг асуудлаар гадны ижил төстэй үйлдвэртэй   харьцуулан судлахад: Өмнөд америк, австралийн томоохон уул уурхайн компаниуд төдийгүй  өнөөдөр монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн ихэнх компаний ажлын цагийн ээлж 12 цаг байдаг гэнэ. Юутай ч холбогдох хэлтэс цех нэгж болон үйлдвэрийн удирдлагууд энэ талаар цаашид судлан санал авч дахин хэлэлцэхээр боллоо.

 

 

     Оюуны өмч, инноваци, бүтээмжийн үйл ажиллагааг удирдлагууд бодлогоор дэмжин, компанийн 1000 инженерийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг болсон. Энэ жилийн зөвлөгөөнийг ирэх 4-р сарын 26-нд буюу Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Тус зөвлөгөөн нь 2014 онд Шинэ санаа-Шударга урамшуулал, “Бүтээлч санаачлага-Хөгжлийн түлхүүр”, 2015 онд “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-инновацийн арилжаа” уриан доор зохион байгуулагдаж байсан юм.

 

     Жил ирэх тусам манай хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Орхон аймаг энэ онд агаарын бохирдлыг бууруулахад хагас тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс манай аймагт 679 сая төгрөгийн санхүүжилт орох болсон. Үүнтэй холбоотой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хороо дээрх  санхүүжилтээр  хийгдэх ажлын жагсаалт баталсан байна. Тэд үүнээс 500 сая төгрөгийг нь агаарын бохирдлыг бууруулах ажил зарцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Тодруулбал сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр олгоход олгоход 200 сая, гаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд 300 сая төгрөгийг зориулахаар тогтжээ. 

 

     Эрдэнэт орчмоор: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө -13 градус, өдөртөө -4 градус байна. Улаантолгой орчмоор: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө -16 градус, өдөртөө -3 градус байна. 12-нд шилжих шөнөдөө ялимгүй цас бударна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/сек. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 13-аас дулаарч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.


 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог