Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Эрдэнэт үйлдвэрийн Уулын тээврийн техникүүдэд  удирдлагын Pitram системийг суурилуулж эхэллээ. Энэхүү системийн онцлог,  давуу талын талаар ХМТАЦ-ийн Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын товчооны Системийн шинжээч Л.Ганбаатараас тодрууллаа.


-Энэхүү систем аль улсынх вэ, ямар техникт тавигдах вэ?
-Энэ системийн тоног төхөөрөмж програм нь Австрали улсынх. Эрдэнэт үйлдвэрт  2012 оноос  үе шаттай хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийж буй ажил. Уулын ажлын автомат  удирдлагын  энэхүү  систем нь экскаватор, өрмийн машин, Белаз машинууд дээр тавигдах юм.

-Урьд нь ашиглаж байсан Вист системээс ялгагдах онцлог юу вэ?
-Вист систем нь хүдрийн агуулгын дундажлалыг хангалттай гаргаж чаддаггүй, уулын тээврийн ажлын хяналтын систем байсан. Өнөөдөр хэдэн тонн хүдрийг ямар экскаватораас аль пункт рүү, хэдэн номерийн Белазаар хэдэн рейс зөөсөн, хичнээн түлш зарцуулсан гэсэн мэдээллийг Вист системээс авдаг байсан. Питрам систем нэвтэрснээр зөвхөн автосамос-вал төдийгүй, экскаватор, өрмийн машин гэх мэт, уулын ажлыг гүйцэтгэж буй бүх техникийн мэдээллийг нэгтгэн авахаас гадна аль цооногоос хэр агуулгатай  хичнээн хэмжээний хүдэр зөөгдөж байгааг тодорхойлох боломж бүрдэж байна. Мөн Вист  систем нь аналоги  сигналаар өгөгдлөө дамжуулдаг тул, тухайн техникээс  мэдээлэл авах ч буцаагаад түүн рүү ямар нэгэн мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал  байсан бас орчны нөлөөнөөс хамааран сигналын уналт гарч өгөгдөл алдагдах явдал их гардаг байсан.  Pitram  систем нь  тоон технологи дээр суурилсан Mesh сүлжээгээр өгөгдлөө дамжуулах тул ВИСТ систем дээр гарч  байсан  дээрх  дутагдлууд  байхгүй болно.

-Энэхүү системийг ямар мэргэжилтнүүд  суурилуулж байна вэ?
-Майкромайн компанийн мэргэжилтнүүдийн баг болон манай ХМТАЦехийн инженерүүд хамтран системийн угсралт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

-Манайхан энэ системийг цааш нь ажиллуулах боломжтой юу?
-Боломжтой.  2012 оноос  Micromine, Geobank систем нэвтэрсэн нь энэ системийн суурь болсон. Энэ системүүд нь уурхайн хүдрийн биетийн тоон загварыг гаргах, өгөгдлийн санг бүрдүүлэх ажлуудыг  гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл энэ системийг нэвтрүүлэх үндсэн суурь 012 оноос эхлээд тавигдсан. Мөн бид энэ системтэй зарим талаараа төстэй ВИСТ, Автотрейкер зэрэг системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн  ашигласан туршлагатай учраас цаашид энэ системийг ажиллуулах бүрэн боломжтой.

-Pitram системийн давуу тал нь юу байна?
-Маш олон давуу талтай. Хамгийн чухал давуу тал нь Экскаватор дээр суурилагдсан Өндөр нарийвчлалын GPS  болон бусад мэдрэгчүүдийн тусламжтайгаар шанаганы байршлыг тодорхойлж Белаз дээр яг аль цооногоос хэчнээн тонн хүдэр ачигдсаныг тооцож улмаар Баяжуулах фабрикт өгч  буй хүдрийн дундаж агуулгыг тогтмол барих боломжийг бүрдүүлж байгаа явдал юм.  

-Системийн ач холбогдлыг хэлнэ үү?
-Өрөмдлөг тэсэлгээнээс авахуулаад  тээвэрлэх хүртэл бүхий л процессын өгөгдлүүдийг орчин үеийн дэвшилтэт техно-логи бүхий нэгдсэн системээр цуглуулан боловсруулж байгаа нь манай компанийн уулын ашиглалт, төлөвлөлтийн ажлыг шинэ түвшинд гаргана.


Я.ЭНХТУЯА

     Эрдэнэт үйлдвэр 2015 онд  “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч -  инновацийн арилжаа” уриан дор болсон 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр  “Эрчим хүчний дэвшилтэт шийдэл” инновацийн төслийн уралдаанд шалгарсан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлийн таван төсөлд 100 сая орчим  төгрөгийн санхүүжилт хийх эрхийн БАТЛАМЖ олгосон. Энэ  нь компанийн удирдлагууд мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудынхаа мэдлэг, туршлага, ур чадварыг дэмжиж байгаа хэрэг юм.     
     Тодруулбал Автотээврийн байгууллагын цахилгаанчин Э.Лхагважавын санаачилсан “Нарны толин гэрэлтүүлэг”, Засвар угсралтын цехийн мастер М.Буянтогтохын Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэгт хэрэгжүүлсэн “Салхин дефлектор үйлдвэрлэж, сэргээгдэх эрчим хүч ашиглах”, Засвар угсралтын цехийн мастер Ж.Мэндхүүгийн “Нарны гэрлээр хэрэглээний ус халаах”, Эрчим хүчний цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсгийн дарга Б.Амарсайханы “Эргэлтийн ус хангамжийн хэсгийн шүүрлийн насосуудыг шинэчлэх”, Баяжуулах фабрикийн цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн тохируулгын инженер Т.Барсын “Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан эрчим хүч хэмнэх” инновацийн төслүүдийг хэрэгжүүлж, богино хугацаанд үйлдвэрлэлд нэвтрүүллээ.
     Компанийн оюуны өмчийн бодлогын хүрээнд ажлын туршлага, ур чадвар цаг хугацааны хувьд өөрийн мэргэжилтнүүд гүйцэтгэх инновацийн төслүүдэд санхүүгийн  дэмжлэг үзүүлснээр ажиллагсдад хийж бүтээх эрч хүч, сурч мэдэх хүсэл эрмэлзлэл төрүүлэхээс гадна төсөл хэрэгжүүлэлтийн үр дүнгээр урамшуулал хүртэж орлогоо нэмэгдүүлэх таатай боломжийг нээсэн байна.







 

   Аймгийн цагдаагийн газрын 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойгоо угтан тус хамт олон үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор хоёр сар тутамд тасаг бүрийнхээ үйл ажиллагааг сурталчлах болсон байна.  Өнөөдөр Уурхайчин соёлын ордонд тус газрын Нийтийн  хэв журмын тасгийнхан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн энэ өдөр иргэдийн галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг үзүүлжээ.

     Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс  ажиллагсдад хууль эрхзүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Сүүлийн хоёр жилд Эрдэнэт үйлдвэрт  шинээр ажилд орсон болон өөр ажилд шилжсэн ажиллагсдын хууль эрхзүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хуулиудын талаарх мэдээ мэдээллийг өгөх хоёр өдрийн сургалтыг энэ удаа нэгдсэн зохион байгуулалттай хийж байгаагаараа онцлог юм. 

2008 оны 3 сарын 21-нд Эрдэнэт үйлдвэрийн  Баяжуулах фабрик Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний бүтээмжийн шагнал хүртэж байсан юм. Дашрамд дурьдахад Эрдэнэт үйлдвэрт анх удаа Баяжуулах фабрикт 2005 онд анх бүтээмжийн хөдөлгөөн өрнөж байсан түүхтэй.

   Монголын үндэсний бичиг бол хүн төрөлхтөний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг юм. Үндэсний бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтөний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг билээ. Энэ үүргийг биелүүлж монголын ард түмний болон дэлхийн утга соёлын үнэт нандин өв үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол соёлын газартай хамтран “Үндэсний бичиг, өв соёлоо түгээгч, тээгч хамт олон 2016” уралдааныг зарласан байна. Тус уралдаанд оролцох мөн ажил мэргэжлийнхээ ур чадварыг өсгөх, үндэсний бичгээ эзэмших зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Тамгын хэлтсийн хамт олон Үндэсний бичгийн түргэвчилсэн сургалтанд хамрагдаж эхэллээ. Үндэсний бичгийн хичээлийг аймгийн боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Л.Очирсүрэн зааж байна. Эрдэнэт үйлдвэрийн Тамгын хэлтсийнхэн монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх, үндэсний бичгийн боловсролыг түгээх зорилгоор  цуврал арга хэмжээ авч байгаагийн нэг нь тус сургалт юм байна.

 

     Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд сар тутамд урлаг спортын арга хэмжээ зохион байгуулж ажиллагсадаа харуулдаг уламжлалтай. Энэ удаа компанийн Ерөнхий захиргааны хэлтэс албадынхан “Чанга шивнээ” уралдааныг зохион байгуулж  есөн багийн 18 хүн оролцлоо. Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаныханы зохион байгуулсан тус тэмцээн нь гурван үе шаттай байсан бөгөөд эхний шатанд гадаад үг, хоёрдугаар шатанд монгол үг, гуравдугаар шатанд холбоо үгийг амны хайрцгаар уншиж таах даалгавар байсан юм. Тэмцээн маш өрсөлдөөнтэй, бас хөгжилтэй болсон. Хамгийн авхаалжтай сэргэлэн байсан Ерөнхий эрчимзүйн хэлтсийн инженер Д.Болд, хөгжлийн хэлтсийн инженер Б.Эрдэнэбаяр нар илт давуугаар тэмцээнийг тэргүүллээ.




   



 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог