Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл гарчээ.
     Он гарсаар эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн, төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд 100-аас дээш хувиар биелсэн амжилттай байна. Хүдэр дэх металлын агуулга зэсээр болон молибденоор 100-111,1 хувиар, металл авалтыг зэсээр 105 хувь, молибденоор 143,2 хувиар тус тус давуулан биелүүлжээ.
     Түүнчлэн баяжмал дахь металлын агуулга зэсээр 101,4 хувь, молибденоор 108 хувиар биелсэн бол ачигдсан зэсийн баяжмалын чанар 101,4 хувиар, ачигдсан зэсийн баяжмал дахь металл 106,4 хувиар биелсэн байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд оны эхний 20 хоногт амжилттай биелж байгаа нь үйлдвэрийн цех нэгж, нийт ажиллагсдын идэвх санаачилга  чухал үүрэг гүйцэтгэснийг Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлон мэдээлэв.
     Оны эхнээс төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлэх нь хагас жил, улмаар бүтэн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэхэд эерэгээр нөлөөлөх юм. Үйлдвэрийн хэмжээнд цех нэгжүүдийн тоног төхөөрөмжид төлөвлөгөөт болон урсгал засвар үйлчилгээ хуваарийн дагуу хийгдэж, үйлдвэрлэлийн жигд, хэвийн үйл ажиллагааг бүрдүүлж байна.

     Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ж.Батсуурь Орхон аймагт ажиллаж, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. БСШУС-ын яамны сайдын энэ удаагийн ажлын айлчлалын баг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  н.Мөнхбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга н.Болд, ШУТИС-ийн ректор Б.Очирбат  нарын бүрэлдэхүүнтэй ирсэн байна.
    Айлчлалын хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь дагалдан яваа хүмүүсийн хамт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Монгол улсын хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш ажиллагсадтай уулзав. Энэ үеэр ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийн дагуу уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд том үүрэг гүйцэтгэж буй  тус сургуулийн статусын асуудалд албаны хүмүүс анхаарал хандуулж, санал бодлоо солилцлоо.  Ингэснээр Технологийн сургуулийн  бааз суурийг  түшиглэн цаашид Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагааг нь  хэвээр байлгахаар ярилцсан байна.
     БСШУС-ын яамны сайдын ажлын айлчлалын багийнхан  Орхон аймагт үйл ажиллагаа  явуулж байгаа сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд болон соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, багш ажилчидтай биечлэн уулзав. Орхон аймгийн боловсролын салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх болон боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ирээдүйн хөгжлийн үйл ажиллагааг бодлогын хэмжээнд дэмжин ажиллахаа сайд Ж.Батсуурь уулзалтын үеэр хэлсэн юм. Мөн тэрээр  Орхон аймгийн 20-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж, үйлдвэрийн бүх цех нэгжийн анхан шатны хороодын дунд “Дурсгалын туг” аялуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго нь ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг гишүүддээ сурталчлах, тэдний идэвхийг өрнүүлж, санаачилгатай оролцуулахад чиглэгдэж байгаа аж.
    ҮЭХ-ны “Дурсгалын туг” эхлээд  шилдэг Үйлдвэрчний Эвлэлийн Хороогоор шалгарсан Геологи хайгуулын ангид очсон бол удаах аялалаа Үйлчилгээ, аж ахуйн албанд үргэлжлүүлж байна. Дурсгалын туг хүлээн авсан цехүүд тухайн хугацаанд ҮЭ-ийн хорооны ажлаа эрчимжүүлж, гишүүддээ чиглэсэн бүтээлч ажлыг зохион байгуулах ажээ. Мөн “Дурсгалын туг” аялуулахаас гадна бүх гишүүдийнхээ дунд урлаг спортын их наадмыг явуулж, шилдэг авьяастнуудаа улсын хэмжээний уралдаанд оролцуулах юм байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд ҮЭ-ийн 31 хороо ажилладаг бөгөөд нийт 8000 гаруй гишүүнтэй юм.

Дэлхийн зах зээл дээр буюу Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ оны эхний сарын 2 дахь долоо хоногийн дүнг өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад  215 хүртэл  ам. доллараар өссөн байна.  1 сарын 10-ны өдөр 5642 ам.доллартай тэнцэж байсан нэг тонн зэсийн үнэ энэ долоо хоногт тасралтгүй өсчээ. 1 сарын 18-ны өдрийн байдлаар 5721 ам.долларт хүрсэн байна. Энэ 7 хоногийн  зэсийн дундаж үнэ 5669.5 ам.доллартай тэнцэж  байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, ХМТАЦ-ийн орлогч дарга, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн И.Хүрэлчулуун, ШУТИС-ийн БАТС-ийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Б.Цэрэгмаа нарын зочид төлөөлөгчид болон багш сурган хүмүүжүүлэгч, оюутнууд оролцов.

 Намрын улирлын 18 дахь удаагийн төгсөлтөөр 55 оюутан бакалавр, 59 оюутан магистр зэрэгтэй төгсөж, дипломоо гардан авлаа. Мөн тус сургуулийг “Онцлох диплом”-той төгсөж буй нэг шилдэг оюутанд Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах эрхийн батламжийг гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн эрхийн батламжийг Шилдэг төгсөгч Э.Энхбаяр гардан авчээ. Тэрээр сургуулиа онц дүнтэй төгсөж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд орох эрхээр шагнагдаж буй 4 дэх оюутан болж байна.

Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр Эрдэнэт үйлдвэр дээр боллоо. Хуулийн хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар тэргүүтэй тус яамны мэргэжилтэн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн зохион байгуулав. Монгол улсын геологи уул уурхайн салбарын асуудлыг  1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хууль, 1994, 1997, 2006 онуудад шинэчлэн батлагдсан  Ашигт малтмалын тухай хууль зэрэг 30 гаруй хуулиар зохицуулж ирсэн.

Манай  улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн томоохон үндэс суурь нь болж ирсэн ч тус салбарын үндсэн процессийг зохицуулсан толгой хууль буюу Уул уурхайн тухай хууль хараахан батлагдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл,Ашигт малтмалын нөөц тогтоогдохоос эхлээд нөөцийг баталгаажуулах, техник эдийн засгийн үндэслэл,  зураг төслийг боловсруулах, үйлдвэр барьж байгуулах, ашиглах, боловсруулах, хаалтын асуудал гээд иж бүрнээр нь зохицуулсан хууль байдаггүй байна. Тиймээс олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны 1-р байранд болсон хэлэлцүүлгийн эхэндУул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар онцлов.

Уул уурхайн тухай хуулийн төслийг 2016-2020 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, 2014 онд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд боловсруулж,  хуулийн үзэл баримтлалыг  батлуулсан байна.  Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехийн удирдлагууд, мэргэжилтнүүд хуулийн төсөлд тусгагдсан заалтууд, мэргэжлийн нэр томьёо, утга агуулгын талаар санал бодлоо солилцов. Харин тэдний гаргаж буй саналыг нэгтгэн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд хүргүүлэхээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн юм.

Уул уурхайн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн талаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатараас тодруулахад “Үзэл баримтлалын дагуу хуулийн эхний хувилбарыг гаргаж, 40 жилийн арвин туршлагатай Эрдэнэт үйлдвэрийн бааз дээр тэргүүлэх мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан нь маш үр дүнтэй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн санал маш чухал. Тэдний саналыг хуулийн төсөлдөө тусгаж, илүү сайжруулах бодолтой байна. Цаашид бид олон хэлэлцүүлгийг зохион байгуулна. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай шинэ хуулинд зааснаар тухайн  хуулийн хэрэгцээ шаардлага амьдралд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг судлах, дүгнэх цэгнэх  боломжтой болсон. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд энэ хуулийн төслийг, маш зөв зүйтэй санаачилга байна. Уул уурхайн тухай хууль бол зайлшгүй энэ салбарынхаа толгой хууль нь байх ёстой, ийм хууль гаргах цаг нь болсон гэж дүгнэсэнд ажлын хэсгийн зүгээс баяртай байна” гэж хариуллаа.

20-р зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой 2018 онд тохионо. 1960-аад оны дунд үеэс Монгол,Чех, Оросын хамтарсан геологийн багийнхан Эрдэнэтийн овооны ордыг илрүүлж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн анхны ээлжийг ашиглалтад оруулж байсан түүхтэй.

Түүхт 40 жилийн ойг угтаж Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс “Эрдэнэт үйлдвэр-Нэвтэрхий толь”, “Эрдэнэт үйлдвэр-Он дарааллын бичиг” нэртэй багц ном бүтээх ажлыг эхлүүлээд байна. Эдгээр товхимолд Эрдэнэт үйлдвэрийн бүх цех хэлтэс, нэгжийн үүсэн байгуулагдсан товчоон, үе үеийн удирдлага, тэдний намтар болон ажил хөдөлмөрийн дэлгэрэнгүй замналыг багтаахаас гадна төрийн дээд шагналтан, Хөдлөмөрийн баатар, Гавьяатуудын үйлс, амьдралыг алдаршуулан бичиж үлдээх ажээ.

Эрдэнэт үйлдвэрХХК-ийнЧанар хяналтын хэлтсээс сард 2 удаа “Чанарын өдөр”-ийг зохион байгуулдаг. Өнөөдөр болсон “Чанарын өдөр”-өөрЗасвар механикийн заводын тухайн сард гаргасан цутгамал бүтээгдэхүүний бракийн тоо хэмжээ,химийн найрлагын металлын лабораторийн шинжилгээний үр дүнгээр цутгамал бүтээгдэхүүний найрлагад гарах зөрүү үүсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдлүүдэд ямар арга хэмжээ авч ажилласныг танилцуулж байхаар шийдвэрлэв.

2016 оны эхний 10 сард тээрэм дэх зөв бус илэгдсэн ган бөөрөнцгийн хэмжээ 10-20 хувь байсан бол 11-р сараас хойш хийгдсэн хэмжилтээр 20-40 хувь болж өсчээ. Тээрмүүдийн цагийн дундаж ачааллаас дүгнэхэд төлөвлөгөөт ачааллаас 1 орчим тонн цагаар багахүдэр боловсруулсан байна. Ширхэглэгийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд +0,2 мм-ийн ангийн агуулга 10 хувиас буурахгүй байгаа зэрэг үр дүнгүүд гарчээ. Энэ нь ган бөөрөнцгийн чанар дээр илүү анхаарах шаардлагатайг  харуулж байна.Иймээс нэг сарын хугацаанд багтааж ган бөөрөнцгийн стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Мөн “Чанарын өдөр”-өөр рентгэн шуурхай шинжилгээний лабораторийн БСТ-001-16 д өөрчлөлт оруулан,  нэг сарын хугацаанд багтааж батлуулахшийдвэр гаргав. “Чанарын өдөр”-өөр зэсийн баяжмалын технологийн болон таваарынметалл авалтын зөрүүг үнэлэх ажлын хөтөлбөрийг санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд хөтөлбөрт тусгасан ажлуудыг тогтоосон хугацаанд хариуцсан цех хэлтсүүд гүйцэтгэж,  үр дүнгньнэгтгэн хэлэлцэж байхаар болов.

Өнгөрсөн 2016 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх хурал боллоо. Хуралд үйлдвэрийн бүх цех нэгжийн хүний нөөцийн 30 гаруй менежер, мэргэжилтэн оролцож, хуучин оны амжилт ололт болон алдаа дутагдлаа хэлэлцэж, зөвлөлдсөн байна. Өнгөрсөн 7 хоногт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийнхэн дотооддоо тайлангаа хэлэлцсэн бол энэ удаа бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгчээ.

Энэ жилийн тайлангийн хурлын онцлог гэвэл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын зүгээс бүтэц нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн тайланг нэг загвар, стандартаар боловсруулахыг зорьсон байна. Ингэснээр үйлдвэрийн ажиллагчдын төлөө хийж хэрэгжүүлж буй ажил, зөв оновчтой санал санаачилга болон ажлын  ачаалал, бэрхшээл зэрэг үзүүлэлтүүд тайлангаас тодорхой харагдах боломжтой гэж үзжээ. Хурлаас гарсан  дүгнэлтийг шинэ оны зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ тусгаж, ажлын арга барилаа улам боловсронгуй түвшинд хүргэх  зорилготой аж.

Мөн компанийн бүтэц зохион байгуулалт болон өмчлөлийн асуудал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2011 онд батлагдсан  хүний нөөцийн бодлого, журмыг шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс 2017 он бол  хүний нөөцийн бодлого чиглэлийн хувьд нэлээд шинэлэл авчрах жил болно гэж албаны хүн онцлов.

 

 

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  ажиллагсдыг хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын чанартай тусгай хувцас, гутлаар хангах асуудал нь ХАБЭАБОХХ-ийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Энэ сарын 11-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  хөдөлмөрийн хамт олны төлөөлөгчдийн “Нэн түрүүнд - Хөдөлмөрийн аюулгүй байдал 2017” бага хурал хуралдаж,  хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Эдгээрийн нэг нь компанийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, гутлыг  дотоодоос худалдан авах, өөрөөр хэлбэл дотоодын  үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлийг түлхүү баримтлана гэсэн шийдвэр юм. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгслийг дотоодын болон гадаадын шилдэг үйлдвэрлэгч  компаниудаас сонголттойгоор шууд худалдан авах журмаар үр ашиггүй зардлыг бууруулах үйл ажиллагааг  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг  тус хэлтсээс гарган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар,  ХАБЭАБОХХ-ийнхэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг хамгаалах хэрэгсэл,  ажлын тусгай гутал хувцасаар хангах нэгдсэн захиалгыг гаргахын зэрэгцээ Эрдсүлж компанитай хамтран үйлдвэрийн ажилчдын биеийн харьцааны мэдээллийг шинэчлэх, ажлын онцлогт нь тохируулан тусгай хувцас хийх,  ажлын байранд  ажилчидтай уулзаж,  санал хүсэлтийг авч нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн шинээр ажилд орж байгаа болон бусад ажилчдын хувийн мэдээллийг шинэчлэх программ хангамжийн төлөвлөлтийг хийж байгааг албаны хүн мэдээллээ.
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог