Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
 
Монгол Улсын хэмжээнд хамгийн холоос буюу 60 км алс орших Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож хэрэглэдэг хүмүүс бол Эрдэнэтчүүд. Тэртээ холоос цэвэр ус татаж, хэрэглэгчдэд хүргэх үүргийг Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа Монголд хамгийн том ус хангамжийн системтэй. Харин сүүлийн үед тус цехэд техникийн ямар шинэчлэл хийгдсэн талаар Ерөнхий инженер Б.Баянбатаас тодруулсан юм.    
-Танай цехэд хамгийн сүүлд техникийн томоохон ямар шинэчлэл хийгдэв?  
-Манай цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэг нь  ЦН300-197 маркийн үндсэн таван насосоор Баяжуулах үйлдвэр лүү эргэлтийн ус шахаж технологийн хэрэгцээг хангадаг. Эдгээр насосны нэгийг Япон улсын ЭБАРА фирмийн насосоор шинэчлэн сольж угсраад, одоо зүгшрүүлэлт, тохируулгын ажил явагдаж байна. Энэ насос нь бүтээмж өндөр төдийгүй цахилгаан зарцуулалт багатай. Эрдэнэт үйлдвэрийн эргэлтийн усан хангамжийн системийн технологийн горимд тохируулан нарийвчлан тооцоолж үйлдвэрлэгдсэн насос юм. Баяжуулах үйлдвэр болон Дулааны цахилгаан станцыг эргэлтийн усаар хангах зориулалттай.  Насосны асаалт, туршилт, тохируулгын ажлыг Японы мэргэжилтнүүд ирж хамтран хийх  байсан ч корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад ирж чадсангүй. Тиймээс япон мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон заавар зөвлөгөө авч амжилттай ажиллалаа. Одоо зүгшрүүлэлт тохируулгын ажил  хэвийн үргэлжилж байна.  
 
 
-Энэ насос шинэчлэгдсэнээр ямар давуу тал бий болсон бэ? 
-Эргэлтийн ус хангамжийн хэсгийн үндсэн тоног төхөөрөмжүүд нь 1976 оноос хойш 40 гаруй жил тасралтгүй ажилласан Орос насоснууд байсан. Олон жил ажилласан  насос маань сүүлийн үед эвдрэл гэмтэл их  гарах, засвар үйлчилгээний зардал өсөх, цахилгаан эрчим хүчний хэрэглээ их зэргээр ашиглалтын зардал өндөр болсон. Иймд эдгээр тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн солих ажлыг Эрдэнэт  үйлдвэрийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр эхний насосыг шинэчлээд байна. Оны сүүлчээр дахин хоёр насос шинэчлэх бөгөөд 2021 он гэхэд үндсэн таван насосыг бүрэн сольж дуусах юм. Шинэ насоснууд суурилуулснаар Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцын технологийн процесст хэрэглэдэг эргэлтийн усны хангамж сайжирна, эргэлтийн усны станцын үндсэн тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагаа хангагдаж, ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал буурна гээд олон давуу тал бий болно. Мөн хүчилтөрөгч үйлдвэрлэх үндсэн тоноглол болох Аж, Кж-0,06 маркийн  тоноглолыг иж бүрнээр нь шинэчлэн солих ажил үндсэндээ дуусаж байна. Ингэснээр хүчилтөрөгч үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж улмаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ашиглалтын зардал буурах юм. Насос болон хүчилтөрөгч үйлдвэрлэлийн тоноглолын угсралт суурилуулалтыг бид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэн ажилд оруулж байна.  
-Дашрамд сонирхоход ус хангамжийн системийн төв шугамыг солих тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ ажил одоо ямар шатанд яваа вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсөж байгааг харгалзан усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих асуудлыг шийдвэрлэсэн. Манай цех Сэлэнгэ мөрний ай савд байрлах гүний эх үүсвэрээс Эрдэнэт хүртэл татсан Ф820 мм-н хос шугам хоолойгоор хоногт  дунджаар 50000-70000 м3 орчим цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээдэг. Эрдэнэт хотын төвлөрсөн ус хангамжийн системийн эх үүсвэрийн төв шугамыг шинэчлэн солих ажил олон жил яригдаж байгаад Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалт болон өргөтгөл шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ ажлыг эхлүүлэх талаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаал гараад ажиллаж байна. 
 
 
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимоор ажиллаж байна. Танай цехийн хувьд хэмнэлт хэр хэрэгжүүлж байна? 
-Ер нь манай цех жил бүр эдийн засгийн хэмнэлттэй ажиллах, ашиглалтын зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөн хэрэгжүүлдэг. 2020 онд корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа энэ үед үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс зардал бууруулах, хэмнэлт гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу  төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай цехийн нийт зардлын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг. Бид нэгдүгээр улиралд зөвхөн цахилгаан эрчим хүчнээс 390-ээд сая төгрөг хэмнэсэн. Мөн бусад чиглэлээр үйлдвэрлэлийн зардлыг бууруулах ажлууд төлөвлөгөөний дагуу хийж байгаа.
-Баярлалаа. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
 
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас “Уурхайчин-1” хорооллын барилгын ажлын явцын талаар тодрууллаа.-
 
-Үйлдвэрийн ажиллагчдыг орон сууцаар хангах төслийн ажил ямар шатандаа явна вэ?
-Эхлээд уг төслийн түүхээс яръя. 2013 оноос “Уурхайчин-1, 2, 3” төслийн ажил эхэлсэн байдаг. Энэ нь “Эко-400”,  “Залуус-600”,  “Москва-300” нэртэй төсөл юм. Тухайн үед “Эко -400”-г Сархиа уулын ар бэлд,  “Москва-300”-г Баян-Өндөр уулын өвөрт барихаар шийдэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулахад нэлээн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байсан. Зөвхөн “Эко-400” хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байх жишээтэй. Үйлдвэрийн газрын удирдлага, Орхон аймгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төслүүдийг нэгтгэн  “Уурхайчин-1, 2, 3” хэмээн нэрлээд Баян-Өндөр уулын энгэрт 73,5 га газар авч ажлаа 
эхлүүлсэн. Ингэж нэгтгэснээр тус тусдаа баригдах хороололд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажилд шаардлагатай хөрөнгийг хэмнэх нөхцөл бүрдсэн. Одоогоор “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил эхлээд хуваарийн дагуу хэвийн 
явж байна. Уг хорооллыг 12-р сард ашиглалтад хүлээн авна. Эхний ээлжид 300 айлын орон сууц баригдана. Одоогоор дөрвөөс таван давхрын цутгалтын ажил хийгдэж байна. 
-Тус хорооллын байруудад хүмүүс захиалга өгсөн үү. Ямар шалгуураар орон сууцанд орох вэ?
-2019 оны 12-р сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд квот тогтоогоод “Уурхайчин-1” хорооллын 300 айлын захиалгыг авсан. Энд 370 гаруй ажиллагсдын санал ирсэн байгаа. Бид урд нь үйлдвэрээс байр, орон сууцны санхүүгийн дэмжлэг авч байгаагүй  хүмүүсээс санал  авсан. Эдгээр хүмүүсийн саналыг гүйцэтгэгч компаниар дамжуулан банканд хүргүүлээд  байна. Тэгэхээр банкны шалгуур хангасан ажилчид байрны зээлд хамрагдана. Өмнө нь үйлдвэрээс байр хувьчилж авсан болон санхүүгийн дэмжлэг авсан ажилтнуудаас “Уурхайчин-1” хороололд нөхцөл сайжруулах журмаар хамрагдах санал сүүлийн үед их ирж байна. Үүнтэй уялдуулан тодорхой тооны хүмүүсийг нөхцөл сайжруулах зорилгоор “Уурхайчин”1” хорооллын байранд оруулах төлөвлөгөөтэй байна. Уг хороолол 12-р сард ашиглалтад ороход, өмнө нь үйлдвэрээс байр авч байгаагүй, мөн байрны санхүүгийн дэмжлэг аваагүй  ажиллагчдыг 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамруулаад байр олгоно. Нөхцөл сайжруулах зорилгоор байранд орсон  хүмүүст 12 сая төгрөг олгохгүй. Учир нь эдгээр хүмүүс өмнө нь байр болон орон сууцны дэмжлэг авсан учраас. Тэгэхээр энэ хүмүүс банкны зээлд хамрагдаад байранд орох боломжтой. 
-“Уурхайчин” хорооллуудын орон сууцны барилгын ажлыг  ямар компаниуд гүйцэтгэх вэ?
-Дөрвөн блокийг нь “Химон констракшин” ХХК барьж байна. Хоёр блокийг нь “Неман констракшин” ХХК барина. “Уурхайчин-2” хорооллын барилга дээр “Өргөө хаан констракшин” ХХК ажиллана. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажлыг “Люкс вүүд” ХХК гүйцэтгэнэ. “Уурхайчин-3” хорооллын тендерт оролцсон нэг компани шүүхэд гомдол гаргасан. Гурван шатны шүүх дээр Эрдэнэт үйлдвэр ялсан. Өнгөрсөн долоо хоногт  Эрдэнэт үйлдвэрийн талд шийдсэн шүүхийн албан тоот ирсэн байгаа. “Уурхайчин-2” хорооллын ажлыг гүйцэтгэх компани шалгарсан. 
Гэрээ хийгдсэн. Ажлын зураг гарсан байна. Одоо ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Уг хорооллыг энэ оны 12-р сард ашиглалтад өгөх байсан. Гэвч шүүхийн үйл ажиллагаа зургаан сар үргэлжилсэн. Энэ шалтгаанаар зургаан сар ажил хойшилсон нь харамсалтай. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажил удахгүй эхэлнэ. 2021-2022 онд хоёр хорооллын барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Ингэснээр1300 айлын орон сууц баригдаж ашиглалтад орно.  
 
 
-Эдгээр байруудын метр квадратын үнэ хэд вэ?
-Одоогийн байдлаар “Уурхайчин-1” хорооллын байрны метр квадратын үнэ нэг сая 650 мянган төгрөгийн өртөгтэй гэрээ хийгдсэн. Эрдэнэт хотод ашиглалтад орсон байруудын метр квадратын үнэ нэг сая 800-аас хоёр сая 200 мянган төгрөгийн ханштай байна. Анх  гүйцэтгэгч компанийн үнийн санал метр квадрат нь нэг сая 800 мянга байсан юм билээ. Бид үнийг буулгуулж нэг сая 650 мянга байхаар гэрээ хийсэн.
-Уурхайчин хорооллын байрны зохион байгуулалт ямар байх вэ?
-Түрүүчийн компани нь тухайн байруудыг ашигтай талбай багатай зураг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ашиггүй талбай ихтэй. Бид Химон компанийн япон инженерүүдтэй уулзаж зургийг нь шинэчилж ашигтай талбайг нь ихэсгэсэн. 60-141 метр квадрат хүртэл хоёроос дөрвөн өрөө байрууд ашиглалтад орно. Эхний ээлжид долоон давхар байшин босно.
-Төсөлд хамрагдах үйлдвэрийн ажилчид ямар давуу эрх эдлэх вэ?    
-Орон сууцны хөтөлбөрт зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид хамрагдана. Орон сууцны санхүүгийн тусламж үзүүлэх журамд, гурван жилээс дээш жил ажилласан ажиллагчид дэмжлэг авах заалттай. Гэтэл нэг жил ажиллаад байранд орох хүсэлтэй залуучууд олон байна. Иймээс үйлдвэрт нэг жилээс дээш ажилласан бол “Уурхайчин-1, 2, 3” төсөлд хамруулан орон сууцны 12 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг бид удирдлагуудад тавиад байна. 
Энэ санал дэмжигдвэл залууст бас нэг давуу эрх олгогдоно. Нэг давхрынхаа байруудыг ямар зориулалтаар ашиглах  талаар ажиллагчдаас санал авсан. Үйлдвэрийн нийт ажиллагчдын дунд, өнгөрсөн оны 11-р сард судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хүүхдээ харуулах өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, аптек ажиллуулах санал гаргасан. 
Уг судалгааны дагуу байруудын нэг давхарт цогц үйлчилгээ хийгдэнэ. Нөгөө талаас, үүдэндээ жижүүртэй байхыг ажилчид дэмжсэн. Энд барилгын компани саналаа өгсөн байгаа. Тэгэхээр цогц үйлчилгээтэй орон сууц баригдана гэсэн үг юм. Ийм байдлаар зохион байгуулалт хийх саналыг ажиллагчид дэмжсэн. Энэ нь бас нэг давуу тал юм.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.   
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 139 дахь өдөр. Он дуусахад 226 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +4 градус дулаан, цэлмэг, салхины хурд 2-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 18. Сугар гараг. Билгийн тооллын 26. Цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Газар хагалах, тариа тарих, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, сүм хийд босгох, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Хол замд явах хүн баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад амгалан жаргалантай сайн. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5165 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2795, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

2017 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар ажилчдын үндсэн цалинг 5-р сарын 01-нээс 10 хувиар, ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 7-р сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлэв.
  • Компанийн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулав. 
 
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг компаниудад  хаягласан гомдол санал ажилчдаас хааяахан гардаг. Ихэвчлэн, Ил уурхайн гүнд ажилладаг экскаваторын жолооч, өрмийн машинч нарт зөөврийн хоол хүйтэн, амт  чанаргүй хүрдэг талаар гомдол байсан. Тэгвэл, Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан ХАБЭА-н хэлтэс, Автотээврийн цех, Барилга, засварын цех хамтран, хээрээр ажилладаг уурхайчдад зориулан тусгай автобус гарган, явуулын цайны газар болгон тоноглон, тохижуулж халуун хоолны үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр шийджээ. Автотээврийн цех автобусыг нь гарган ХАБЭА-н хэлтэс хөрөнгө мөнгийг нь шийдүүлж, Барилга засварын цехийнхэн 60 сая төгрөгөөр цэвэр, бохир устай, цахилгаан гал тогоо бүхий явуулын цайны газрыг тоноглон, тохижуулж ажилд гарахад бэлэн болголоо. Дулааны улиралд экскаватор, өрмийн машиныхаа сүүдэр, нөмөрт, өвлийн улиралд бүхээгтээ биет байдал нь алдагдсан, голдуу хөрсөн хоол зооглодог байсан уурхайчид явуулын гуанзанд амт чанартай халуун хоолоор тав тухтай үйлчлүүлэх нөхцөл ийнхүү бүрдэв. Энэ долоо хоногоос эхлэн явуулын гуанзанд, хоол үйлдвэрлэгч компанийн хоёр тогооч тогтмол ажиллаж, хээрийн ажилчдад халуун хоолны өртөөчилсөн үйлчилгээ үзүүлэх юм. Явуулын гуанзаар Ил уурхайн карьерт ажилладаг уурхайчид болон Геологи, хайгуулын экспедицийн ажилчид үйлчлүүлнэ.            
М.Одгэрэл

Төгссөн сургууль:

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, ОХУ-ын Уралын Уул уурхайн их сургуулийг төгссөн

Мэргэжил:

ХАБЭА-н үйлдвэрлэлийн менежер

Ажилласан туршлага:

2003 оноос Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл 17 дахь жилдээ уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж хүртэл байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2012-2014 оны ОХУ-ын Уралын уулын сургуульд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Чин хүсэл:

“Үнэндээ, би Эрдэнэт үйлдвэрээс өөр газар огт ажиллаж үзээгүй” гээд инээмсэглэх энэ залуу уурхайчин хамт олондоо өдөр бүр талархаж, талархсан сэтгэлээ эелдэг харилцаа, зөв хандлагаар илэрхийлдэг нэгэн. Тэр нэгэн насныхаа итгэл үнэмшил, харах өнцгийн түлхүүр болсон Эрдэнэт уул, Эрдэнэт үйлдвэрээ зүрхэндээ тээж, илүү сайхан ирээдүйг бүтээхээр өглөө бүрийг угтдаг. Хэн нэгнийг дуурайх бус, аливааг задгай сэтгэж, өөрийнхөөрөө хийхийг эрмэлздэг ийм залуус олон байгаа болохоор Эрдэнэтийн ирээдүй өнгөлөг байхаас яах вэ. Бид алс ирээдүйгээ таашгүй. Гэвч түүний хэлдгээр “Эзэн хичээвэл заяа хичээх” нь лавтай. Байгаадаа баярлан талархаж, байхгүйг нь бүтээхээр тэмцэж яваа зоримог шийдэл бүхнийг тэр хийх болно.        

-Таны өглөөний дадал зуршил юу вэ?

-Миний өглөө 05:00-05:20 цагийн хооронд эхэлдэг. Сэрүүлгээр огт сэрж үзээгүй. Гэхдээ сэрүүлгээ үргэлж шалгадаг. Өглөө босоод өмнө орой эхнэрийнхээ бэлдэж тавьсан ногоон цай, зөгийн балтай усыг уугаад бас бус зүйлүүдээ амжуулаад 06.00 цагт ажлынхаа зүг алхалтаа эхэлнэ дээ. Хэвшил болгосон зүйл гэвэл сүүлийн 4 жил хавар, намартаа ажилдаа тогтмол алхаж ирэх болсон. Яагаад ч юм хүн ер нь их алхдаг баймаар санагддаг шүү. Би бусад ажилчидтай л адил өглөө 08.00 цагт ажилдаа бэлэн байдаг. Гэхдээ үйлдвэр хүртэл алхахдаа их олон зүйлийг бодож амждаг юм билээ. Огт боддоггүй байсан зүйлсийнхээ тухай, магадгүй энэ ӨГЛӨӨ-г бидэнд өгсөн тэр сайхан бүхнийг авах хувьтай байж гээд л ер нь л эрт боссон хүн бусдаас илүү тунгааж, харьцуулж, эргэцүүлж боддог юм байна даа, гэж бодогдох болсон. Өвөг дээдэс маань “ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ ҮЗНЭ”гэдэг үгийг зүгээр нэг хэлсэн үг биш юм гэдгийг ойлгоод байгаа.

-Амьдралдаа хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? Таны сэргээш?

-Хүн гэдэг урмаар услуулж, хайраар дэлбээлдэг цэцэгтэй л адил. “Өөрийнхөө хүндхэн өдрөөр бусдын өдрийг битгий харлуул” гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Тиймээс ч зөв хандлага, зөв бодолтойгоор ажиллаж амьдрах нь надад сэргээш болдог юм болов уу. Би хань ижил, үр хүүхдүүдээ үнсээд ажилдаа гарах тэр мөчид л маш их тайтгарал, урам зориг, эрч хүчийг авчихдаг. Өглөө бүр хамтдаа алхдаг, эртэч, дотнын найз надад бий. Ингэж бодохоор хүн хайртай бүхнээсээ сэргээш авч амьдардаг бололтой.

Цалин хэдий чухал ч хамт олны уур амьсгал, ажлаас авах сэтгэл ханамж хамгийн чухал. Тиймээс өглөө ажилдаа ирснээр тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх урам зоригоо хамт олноосоо авч, өөрийгөө цэнэглэдэг. Амьдрал баян шүү дээ. Гэхдээ дэргэд байгаа үнэ цэнэтэй бүхнээ мэдрэх тэр үед л өөрийгөө баян гэдгээ хүн бүрэн ухаардаг байх.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-ХАБЭА-н ажилтнууд бид хүнтэй ажилладгаараа ихээхэн онцлогтой. Зарим тохиолдолд сэтгэл зүйчийн адилаар ажилтныхаа сэтгэл дотор ороод гарах үе ч бий. Сайн муу аль нь ч бай, ямар нэгэн зүйл болох, эсвэл хэн нэгэн ажилтантай уулзах тохиолдолд тухайн ажилтны сэтгэл санааны байдал ямар байгаа хэлбэлзлийг мэдэрч, хэлж ярих зүйлээ ямар өнцгөөс тайлбарлахаа бодож ойлгуулахыг хичээдэг. Хүний биоритм гэж байдаг. Дээр дурдсанчлан хүн бүрийн өглөө адилгүй. Ааш араншингаас эхлээд агаар орчин, стресс ч гэсэн тухайн хүний өдрийн ажлын бүтээмжид нөлөөлнө. Уулзах хүмүүс маш олон янз байдаг тул тэр бүр ажилтныг болохгүй талаас нь харж зэмлэж загнахаас илүүтэй зөвлөн туслах үйл ажиллагааг голчлон явуулж, хандлагаа өөрчилж байна. Бидний ажил ийм л онцлогтой болохоор зөв явах ёстой, онцгой ажил мэргэжил юм. Энэ үйл явц үр дүнг аюулгүй, эрсдэлгүй үйлдвэрлэл гэж боддог.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би Эрдэнэтэд төрж өссөн, Эрдэнэтийн унаган хүүхдүүдийн нэг. Харин Эрдэнэт үйлдвэр бол өгөөж буян ихтэй, сайхан үйлдвэр. Үйлдвэр маань энэ олон хүний амьдралын баталгаа болж байгаагийн хувьд аюул эрсдэлгүй ажиллах нь чухал юм. Ажил мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байгаасай л гэж их боддог доо. Нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед “Эрдэнэт Монголын дархлаа” урианы дор ХАБЭА-н хэлтсээс санаачлан, “ХҮЧИЛ ТӨРӨГЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна. Энэ төслийн ажилд өөрийн чадах хэрээр оролцохоор төлөвлөсөн.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-ХАБЭА-н ажилтан нь бүхий л түвшний албан тушаалтан болоод ажилтан ажиллагсадтай хамтарч ажилладаг. Манай Тээвэр ложистикийн төвийн хамт олон үнэхээр ажилсаг, найрсаг, эвсэг. Бид аюулгүй тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүний найдвартай хадгалалт, олголтыг сахин хангахын тулд цехийнхээ хүний нөөц, бүтээмж инновацийн мэргэжилтнүүдтэй хамтран, ажилтнуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх сайн санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллахад гүүр болох учиртай. Ер нь өнөөдөртэй хөл нийлэн алхах зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс энэ бүхнийг ажилдаа нэвтрүүлэх ур чадвартай ажилтан болохын тулд хэл сурах, манлайлах ур чадварт суралцах, бие бялдрын хувьд эрүүл байх гээд олон зорилтыг өмнөө тавьж, өөрийгөө хөгжүүлэхээр оролдож байна. Нас нэмэх тусам ухаажаад байна уу гэлтэй олон зорилго, зорилтыг урдаа тавиад байх шиг санагддаг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби сонирхол юу вэ?

-Миний хань, банк санхүүгийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан, аливаа зүйлийг хийхдээ ер нь л төгс хийдэг хүн. Манай гэр бүлийнхэн бялдаржуулах спортод дуртай. Би тэр бүр хийгээд байж чаддаггүй, гэтэл миний хань сүүлийн 2 жил энэ спортын төрлөөр тасралтгүй хичээллэж, хувьдаа багагүй амжилт гаргасан нь надад том өдөөгч болж өгсөн. Намайг их хурцалдаг учраас эрүүл мэнд, бие бялдраа бодоод, биеэ дайчлан энэ спортоор хичээллэхээр зориг гаргаад байна. Эхлэл нь өглөөний алхалт юм. Хорио цээрийн дэглэм суларч, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа жигдрэхээр спортоороо хичээллэж эхэлнэ.

Монгол эх орноороо аялах дуртай. Ээлжийн амралт болгоноор Монголынхоо үзэсгэлэнт байгалтай, аль нэг гайхамшигтай газраар гэр бүл, найз нөхдөөрөө аялдаг уламжлалтай. Энэ жил ч төлөвлөсөн газар бий.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Аав, ээж хоёр минь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан анхдагчид. Одоо гавьяаны амралтаа эдэлж суугаа сайхан буурлууд бий. Харин би удам дамжсан уурхайчдын төлөөлөл. Ээж, аавын минь хэлж, ярьж, захидаг зүйлс л санаанд их буудаг юм. Хүүхэд байсан шигээ хоёр хөгшин дээрээ очиж чаддаггүй болохоор үгийг нь сонсох нь багасаад л байна. Аав минь “Хүнд худал ярьж болддоггүй юм шүү, миний хүү. За л гэсэн бол хэлсэндээ хүрч байгаарай” гэдэг байлаа. Худал гэдэг нь худал ярихын худал биш, харин итгэл найдвар төрүүлэхийн хэлбэрийг хэлж байгаа юм. Ээж минь намайг “Миний хүү үргэлж л инээж явдаг, нүүрний буянтай юм байгаа юм. Хүнд үргэлж итгэл найдвар, хайр түгээж яваарай. Хүнээр хайрлуулъя гэвэл хүнийг хайрлаж, хүндэлж явах хэрэгтэй” гэж одоо ч хэлдэг.

-Үеийнхэндээ болоод Эрдэнэт гэх өнөр бүлийн дүү нартаа хандан юу хэлэх вэ?

-Миний ажил, амьдрал Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын байгууллагатай салшгүй холбоотой. Үйлдвэрийнхээ Залуучуудын холбоог дурдахгүй байхын аргагүй. Энэ холбоо олон арван чадварлаг, оюунлаг, манлайлагч залуусын дунд намайг оруулж, олон сайхан дурсамжийг үлдээсэн. Залуу хүнээс үргэлж гал шиг дүрэлзсэн их эрч хүч, бүхнийг бүтээх энерги цацарч байдаг. Би 2004 оноос үйлдвэрийнхээ Залуучуудын холбоонд орж, үйл ажиллагаанд нь гар бие оролцон, авхаалж самбаа, дуу хоолой, итгэл сэтгэл, үзэл бодлоороо нэгдэн, мянга мянган залуусаа түүчээлсэн шилдэг залуусын тэргүүн шугамд мөр зэрэгцэн явлаа. Маш их зүйлийг сурч, мэдсэн. Тэр үеийн залуустайгаа одоо ч анд нөхдийн салшгүй холбоотой явна. Ер нь л Залуучуудын байгууллагаар хүмүүжсэн гэж хэлж болно доо. Нэг зүйлд баярлаж явдаг. Мөр зэрэгцэн явсан залуус маань өнөөдөр дүү нараа дэмждэг, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, тус тусын албыг нэр төртэйгөөр хашицгааж яваа төлөвшсөн лидерүүд болжээ.

Залуустаа, идэвх зүтгэлтэйгээр нийгмийн болоод бусад зохион байгуулалттай ажлуудад манлайлан оролцохыг хүсье. Бүхий л зүйлд сэтгэлээсээ, хариуцлагатай, ул суурьтайгаар хандаж, залуу, дунд, ахмад үеэ хүндэтгэдэг, ажилдаа ирэх бүртээ амжилтын хаалгыг татан орж буйгаа ямагт мэдэрдэг, аливаад талархаж явдаг байгаарай.

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 136 дахь өдөр. Он дуусахад 229 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +6 градус, шөнөдөө +2 градус дулаан, хур тунадастай, салхины хурд 10-15 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 15. Сугар гараг. Билгийн тооллын 23. Шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Энэ өдөр нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтмүй. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол замд явах хүн баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн.      

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5155 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2794, евро 3028, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

2013 оны 05 дугаар сар

  • Авлигатай тэмцэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдав.

2015 оны 05 дугаар сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК “1000 ахмадын чуулган”-ыг зохион байгуулав.
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 1000 инженерийн чуулган болж, “Оюуны өмчийн бодлого”, “Инноватор” цомын эзэн шалгаруулах журмыг батлав.

2016 оны 05 дугаар сар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Оюуны өмчийн бодлогын цогц баримт бичиг”-тэй “Монгол Улсын анхны компани”-аар өргөмжлөгдөж, “Батламж” гардан авав.

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 135 дахь өдөр. Он дуусахад 230 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +6 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 8-11 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 14.Бархасвад гараг. Билгийн тооллын 22.Улаагчин могой өдөр.Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20цаг 22 минутад жаргана. Энэ өдөр тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тариалан, мод тарих, газар лусын зан үйл, тахилга хийх, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдахад муу болой.Өдрийн сайн цагнь гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, идээ элбэгшихэрхэм сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5212ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2793, евро 3021, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 25.9, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

2004 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэр олон улсын чанарын ISO-9001стандартыг нэвтрүүлэв.

2005 оны 05 дугаар сар

  • Монгол Улсад суугаа болон хавсран суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, дипломатууд Эрдэнэт хотод зочилж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцав.

2009 оны 05 дугаар сар

  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэсэг ажилчинг “Улс түмнүүдийн найрамдал” одонгоор шагнажээ.
 

Эрдэнэт үйлдвэрийн ажилтны ажлын хувцасны загвар болон өнгө шинэчлэгдэж, бүх ажилтан ажлын ижил өнгийн хувцсаар хангагдах боллоо. Өмнө нь инженер техникийн ажилтан болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр байсан бол шинэ батлагдсан загвараар ижил өнгөтэй байна гэж албаны хүн онцлов.

Ажиллагсдын хувцасны өнгө, загварыг орчин үеийн уул уурхайн үйлдвэрүүдийн нормын хувцасны жишиг загварт нийцүүлж, ижил улбар шар өнгийн дэвсгэр дээр суурилан шинэчлэхийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Оёдлын цех хамтран санаачилсан байна. Үйлдвэрийн удирдлага уг санаачилгыг дэмжсэнээр бүх ажилтан шинэ загварын ажлын хувцсаар жигдрэх болжээ. Шинэ өнгө, загварын ажлын хувцсыг нөөц материалаа ашиглан, энэ улирлаас оёж эхэлнэ гэж Оёдлын цехийн технологич инженер П.Золзаяа ярив. Тус цехийн зөөлөн оёдлын хэсэг 35 оёдолчинтой, сард 800-1000 ширхэг хос хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон  үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. Судалгаагаар ослын  гол шалтгаан нь хүндийн хүчний үйлчлэл болон механик хүчин зүйлийн нөлөөллөөс ажилчин гэмтэж, бэртдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эргэлдэх машин механизмын завсар орооцолдож, хавчуулагдах эрсдэлийн тоо цөөнгүй байв.  Иймээс судалгааны үр дүнд үндэслэн, дээрх  нөлөөнөөс үүдэх осол гэмтлийг урьдчилан мэдрүүлж, болзошгүй аюулыг бодитойгоор таниулан сэргийлэхэд  зориулагдсан хоёр төрлийн үзүүлэн, төхөөрөмж бүтээсэн гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.  

Баяжуулах үйлдвэрийн хувьд туузан дамжуулах буюу эргэлдэх механизм бүхий тоног төхөөрөмж ихэвчлэн ашигладаг онцлогтой. Туузан дамжуулгад орооцолдох, түүний нөлөөллөөр гэмтэж бэртэх тохиолдлын үеэр хүний гар болон хөл илүү өртдөг байна. Тиймээс ийм эрсдэлээс хамгаалахын тулд эргэлдэх машин механизмтай ажиллах үед   хамгийн түрүүнд аюултай энергийн эх үүсвэрийг тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, конвейер, тээрэм гэх зэрэг тоног төхөөрөмжийн эргэлдэх хэсгийг хөдөлгөөнд орох боломжгүй болгон тусгаарлах юм. Энэ үйл явцыг тусгаарлалтын журмаар зохицуулж эхэлсэн байна. Ингэснээр эргэлдэх хэсгийн болзошгүй аюулыг таслан зогсоох боломж бүрджээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 134 дэх өдөр. Он дуусахад 231 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +8 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 6-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 13. Буд гараг. Билгийн тооллын 21. Улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйлд муу болой. Өдрийн сайн цаг нь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Холзамд явах хүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин тусах муу. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5234 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2792, евро 3025, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1997 оны 05 дугаар сар

  • Орхон аймгийн Холбооны газарт EWSD тоон автомат телефон станц ашиглалтад орж, хотын доторх кабель шугамын байгууламжийг шинэчлэх ажлыг Францын Алкател компани гүйцэтгэжээ.

2001 оны 05 дугаар сар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын “Зарубежцветмет” нэгдлийн Ерөнхий захирал А.С.Ладыгог “Алтан гадас” одонгоор, мөн нэгдлийн ажилтан А.А.Кирьяновыг “Найрамдал” медалиар тус тус шагнажээ.

2002 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо Хууль зүйн яаманд бүртгүүлэв.
  •  
  • Эрдэнэт үйлдвэрийн харьяанд Орон сууцны цехийг байгуулж, бүрэлдэхүүнд нь хувьчлагдаагүй үлдсэн орон сууцууд, хүлэмж, “Энэрэл” төвийг нэгтгэв.
 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог