Үйлдвэрлэл

    Улсын онцгой комисст өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө.  

     Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч байгаа явдалд талархал илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны сэтгэлийн хандив болгон цалингаасаа цуглуулсан 150 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

     Тэрээр шинэ коронавирусын халдвараас хүн амаа хамгаалах, урьдчилан сэргийлэх хүнд хүчир ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, төрийн албан хаагчид, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархаж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын сэтгэлийн үгийг дамжууллаа.

    Түүнчлэн “COVID-19" шинэ коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Орхон аймгийн Онцгой комисст цалингаасаа 50 сая төгрөг мөн БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөгийг тус тус хандивлаж байна гэлээ. Монгол Улсын төрийн бодлого, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, авч буй арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон цаашид бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

И.Чинтогтох

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог