Үйлдвэрлэл

     Дэлхий дахиныг түгшээсэн титэм вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсаар байна. Өнөөдөр Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, “Амгалан Сороптимист” болон “Эрдэнэт Сороптимист” ТББ-уудын төлөөлөл аймгийн Онцгой комисст 4000 ширхэг амны хаалт хандивлалаа. Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа энэ үеэр “Дэнж, Эрдэнэ, Их залуу, Рашаант, Наран, Яргуйт, Уурхайчин зэрэг 11 багийн 50 гаруй эмэгтэйчүүд сайн санаачилгыг дэмжин, өөрсдийн гараар амны хаалт урласан” тухай аймгийн удирдлагуудад танилцуулж, уран гартай бүсгүйчүүдийн сэтгэлийн үгийг уламжиллаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 24 цагаар ажиллаж байгаа төрийн алба хаагчдад олгож буй нэг удаагийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа энэ үед том дэмжлэг болж байгааг аймгийн Засаг дарга Д.Батлут уулзалтын үеэр хэлсэн. Тэрээр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, бодит хөрөнгө оруулалт хийсэн бүсгүйчүүддээ талархал илэрхийллээ. Эрдэнэт үйлдвэрийн Энэрэл төв, Оёдлын цех амны хаалтын эсгүүрийг богино хугацаанд гаргахад хамтран ажиллаж, Эмэгтэйчүүдийн зөвлөлд дэмжлэг үзүүлжээ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог