Үйлдвэрлэл
Баасан, 15 2-р сар 2019 00:00

Сэрэмжлүүлэг

     Сүүлийн үед Орхон аймгийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулахад зуучлах, мөн ажилд оруулж өгөх нэрийдлээр мөнгө өгсөн авсан залилангийн гэмт хэргийн тухай  гомдол удаа дараа ирсэн байна.
     Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс иргэдэд дараахь мэдээллийг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах, иргэнийг ажилд авах журмууддаа нэмэлт өөрчлөлт оруулснаар худалдан авалтын  болон хүний нөөцийн бодлогоо 2016 оноос хойш олон нийтэд нээлттэй, ил тод болгосон.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”  Монгол Улсын хууль, түүнчлэн компанийн “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудасны Худалдан авалт хэсэг дэх Тендерийн урилга дэд буланд байршуулан, олон нийтэд мэдээллийг цаг тухай бүрд ил тод хүргэн ажиллаж байна.
     Мөн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах, хангуулах ажлын хүрээнд компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд тогтмол хүргэж байна. Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээллийг ил тод хүргэх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетыг цахимаар хүлээн авахгүй байхаар журамлагдсан болно. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг www.erdenetmc.mn цахим хуудасны Хүний нөөц хэсэг дэх Нээлттэй ажлын байр дэд булангаас авч, холбогдох хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр ирүүлж, мэдээлэл авч байхыг хүсье.  
     Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой дээрхи мэдээллүүд иргэн та бүхний өмнө ил тод, нээлттэй байдаг бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэдний бүтээн байгуулалт, түүнийг дагасан хотын суурь тавигдаж эхлэхээс буюу 1978 оноос өнөөг хүртэлх түүхэн баримт, зураг бүхий үнэт зүйлс “Уурхайчин” соёлын ордонд байрлах компанийн түүхэн замналын музейд хадгалагдаж байдаг. Гучин жилийн түүхт ойд зориулан “Эрдэнэт арт” уран зургийн галерей нэртэй анх байгуулагдсанаас хойш жилд дунджаар 30 мянга орчим хүнд үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар тус галерей үзэсгэлэнгийн таван танхим, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн замналын хоёр танхимтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

У.Бат
Фото: Б.Баттөгс

 

Бямба, 02 2-р сар 2019 00:00

Мэндчилгээ

     Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ой тохиосон шороон нохой жилд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан эрхэм хүндэт уурхайчиддаа,  хамт олондоо, Эрдэнэтчүүд та бүхэндээ XVII жарны шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
     Улиран одож байгаа нохой жил бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бидний хувьд 40 жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэсэн, амжилт бүтээл арвин, ашиг орлого өндөр, сайхан жил байлаа.
     Хамгийн чухал нь дараагийн 60 жилд хийх бүтээн байгуулалтын ажил үйлсийнхээ зорилго, чиглэлийг тодорхойллоо. Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн баталгаажуулсан.
     Түүхт ойн жилд хамт олон маань сэтгэл санаа нэгтэй, нэг баг болж, хамтын хүчээр хичээн зүтгэж ажиллалаа.
     Үүний үр дүнд нохой жилд компанийн үйлдвэрлэл, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар давж биелсэн. Борлуулалтынхаа орлогыг түүхэндээ анх удаа 2 их наяд төгрөгт хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ бол уурхайчид та бидний нөр их хөдөлмөрийн үр дүн, хичээл, зүтгэлийн үр шим юм.
     “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг ардын маань сайхан үг ажил хэрэг болж бид амжилттай сайн ажиллаж байна.
     Уурхайчдын маань найдвартай ар тал болж байдаг хань ижил, гэр бүлд нь гүн талархлаа илэрхийлж, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.    
     Та бид ажлын арвин амжилт, бахархалт үйл явдлаар дүүрэн нохой жилээ үдэж, өрнүүн их ажлын үргэлжлэл болсон гахай жилтэйгээ золгож байна. Гарч буй гахай жилд манай хамт олон компанийнхаа хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг эхлүүлж, түүхэн бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэх болно.
     Баялаг бүтээгч хамт олон маань шинэ амжилт, бүтээн байгуулалтаар түүхийн хуудсаа баяжуулна гэдэгт итгэл төгс байна. 
     Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүлдээ, өнөөдрийн энэ сайхан түвшинд хүргэж ирсэн үе үеийн уурхайчиддаа, ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
     Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.
     Цаг сайхан, цагаа өтгөн байх болтугай.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН   

 

     Орхон аймгийн нийгэм, улс төрийн мэдээллийн тогтмол хэвлэл Шинэ мэдээ сонины редакци өнөөдөр Шороон нохой жилин оны алдартанг тодрууллаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, МУСТА П.Энхтуяа, Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн дарга Л.Баяраа, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, сумын ЗДТГ-ын баг хариуцсан ахлах түшмэл С.Сэрээтэрдорж, Орхон аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэнсмаа, БОЭТ-ийн төрөх тасгийн эх баригч бага эмч Д.Цэндмаа, “ЭДЦС” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн дарга Ч.Эрдэнэбат, Татварын улсын ахлах байцаагч Н.Сувдмаа, “Орхон сөд” эмийн сангийн эрхлэгч Б.Баасанбат нар Орхон аймгийн “ОНЫ ЕСӨН АЛДАРТАН”-аар тодорлоо.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

Page 4 of 4

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Зургийн цомог