Үйлдвэрлэл
Баасан, 15 2-р сар 2019 00:00

Сэрэмжлүүлэг

     Сүүлийн үед Орхон аймгийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулахад зуучлах, мөн ажилд оруулж өгөх нэрийдлээр мөнгө өгсөн авсан залилангийн гэмт хэргийн тухай  гомдол удаа дараа ирсэн байна.
     Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс иргэдэд дараахь мэдээллийг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах, иргэнийг ажилд авах журмууддаа нэмэлт өөрчлөлт оруулснаар худалдан авалтын  болон хүний нөөцийн бодлогоо 2016 оноос хойш олон нийтэд нээлттэй, ил тод болгосон.  Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамжийн хэлтэс нь үйлдвэрт хэрэгцээтэй бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”  Монгол Улсын хууль, түүнчлэн компанийн “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудасны Худалдан авалт хэсэг дэх Тендерийн урилга дэд буланд байршуулан, олон нийтэд мэдээллийг цаг тухай бүрд ил тод хүргэн ажиллаж байна.
     Мөн хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах, хангуулах ажлын хүрээнд компанийн албан ёсны www.erdenetmc.mn цахим хуудсаар дамжуулан нээлттэй ажлын байрны зарыг олон нийтэд тогтмол хүргэж байна. Энэ нь тухайн ажлын байрны талаар сонирхсон иргэнд мэдээллийг ил тод хүргэх зорилготой бөгөөд хувь хүний хүсэлт, бичиг баримт, анкетыг цахимаар хүлээн авахгүй байхаар журамлагдсан болно. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-иас зарлаж буй нээлттэй ажлын байрны мэдээллийг www.erdenetmc.mn цахим хуудасны Хүний нөөц хэсэг дэх Нээлттэй ажлын байр дэд булангаас авч, холбогдох хаягаар лавлаж тодруулах шаардлагатай юм. Түүнчлэн компанийн дотоод журмын дагуу ажилд орох өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр ирүүлж, мэдээлэл авч байхыг хүсье.  
     Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой дээрхи мэдээллүүд иргэн та бүхний өмнө ил тод, нээлттэй байдаг бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

     Ган бөөрөнцөгийн цехэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны хяналт шалгалт өнгөрсөн 7 хоногт хийгдлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс зохион байгуулдаг тус цогц шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох 20 гаруй мэргэжилтнүүд өөрийн чиглэлээр хамтран ажиллав.
     Шалгалтын явцад Ган бөөрөнцөгийн цехийн ажлын байрны нөхцөл, техникийн аюулгүй байдал зэрэг асуудлаар хэд хэдэн зөрчил илэрснийг шалгалтын дүнгийн хурал дээр ажлын хэсгийнхэн онцолж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өглөө. Дээр дурьдагдсан зөрчил дутагдлаа арилгаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгч, даалгаврын биелэлтийг  шалган, ерөнхий үнэлгээ тогтоох шийдвэрийг шалгалтын дүнгийн хурлаас гаргасан байна.   

М.БАЛЖИННЯМ

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Зургийн цомог