Үйлдвэрлэл

   Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилготой “Ойлгое-Хүндлэе“ аян Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй тус аяны зорилго, зорилтыг уурхайчдад танилцуулах арга хэмжээ үйлдвэрийн бүсэд болов. Аяны танилцуулга мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн сурталчилгаа явуулсан байна. “Ойлгоё-Хүндлэе” аянд Автотээврийн цехийн ажилчид нэгдэн нийт 31 автобусанд зурагт хуудас нааж, үйлдвэрийн дүүрэгт 100 ширхэг зурагт хуудсыг тодорхой цэгүүдэд байршуулан ажиллалаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ирж ажилд гарчээ. Ил уурхайн хамт олон экскаваторын паркийг ЭКГ-12К маркийн экскаватороор шинэчлэх зорилт тавьсан. Учир нь сүүлийн үеийн энэхүү экскаватор нь цахилгаан зарцуулалт 30 хувь хэмнэлттэйн дээр хүчин чадал илүү юм. Харин Зам овоолгын хэсэгт шинээр ирсэн жижиг оврын экскаватор нь хосолмол ажиллагаатайгаараа онцлог. Экскаваторын шанагыг цохилттой лоомоор сольж, өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулуу бутлахад ашиглаж байна. Мөн Зам овоолгын хэсгийн ээлжийн мастеруудын ажлын хэрэгцээнд Ланд крузер-79 маркийн автомашин шинээр иржээ. Эрдэнэт үйлдвэрт хаяглагдсан Германы Либхерр фирмийн 60 тонны авто кран, өрмийн машин замдаа ирж яваа бөгөөд тус цехэд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ийнхүү 100 хувь биеллээ.  
 

 
 
 
 
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
   Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1,45 сая юаниар санхүүжүүлэхээр болсон байна. Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группын лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог