Ж.Ундрах Алтан азтан боллоо
Эрдэнэт үйлдвэрийн “Оны шилдэг”-үүд тодорлоо
Гурван ихрийн гэр бүл шинэ байрандаа төвхнөлөө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардууллаа
“Энэрэл”-ийн хүүхдүүдээ эргэв

Уважаемые жители Орхонского аймака и города Эрдэнэт!
![]() |
Мы с вами стоим на пороге Нового года, который по традиции всегда связывается с надеждами на самое лучшее и доброе. Хотелось бы отметить, что уходящий 2017 год был богат важными для России и Монголии событиями. Это, прежде всего, 95-летие начала обучения монгольских кадров в советских и российских высших учебных заведениях. Мы с гордостью отмечаем, что за это время высшее образование в СССР и России получили более 60 тысяч монгольских специалистов. В 2017 году в г.Владивостоке состоялась встреча Президентов Российской Федерации В.В.Путина и Монголии Х.Баттулги, подтвердивших курс на дальнейшее развитие добрососедских связей между нашими странами. |
С большим успехом в Эрдэнэте прошел первый Международный инвестиционный форум с участием представителей 14 государств. С уважением и самыми добрыми пожеланиями, Исполняющая обязанности
Генерального консула
Е.Кара-Сал
|
Мэндчилгээ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон, нийт ажилтан, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
![]() |
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН
|
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны онцлох 10 үйл явдал






Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” Олон улсын бизнес форумыг анх удаа зохион байгуулж, Эрдэнэтийн ирээдүйг тодорхойллоо. Бизнес форумд дөрвөн тивийн 15 орны 40 гаруй компанийн төлөөлөгч чуулж, олон улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник, технологийн шинэчлэлийн талаар санал солилцон, “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.




Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийн хамт олон “Liebherr”-994 экскаваторын 18м кубын багтаамжтай шанагыг уурхайн уул геологийн нөхцөлд тохируулан шинээр зураг төсөл, технологийг боловсруулж үйлдвэрлэв. Экскаваторын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дотооддоо угсарч, засварласан нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл боллоо.



Хэдийгээр боловсруулж буй хүдэр дэх металлын агуулга жилээс жилд буурч буй боловч эрдсүүдийн баяжигдах чанар, техник технологийн оновчлолыг хослуулснаар металл авалтыг нэмэгдүүллээ. Металл авалтыг төлөвлөснөөс илүү хувьд хүргэсэн нь зэс, молибдений үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж олголоо. Энэхүү үзүүлэлтийг уурхайчдын нөр их зүтгэл, өндөр зохион байгуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд үнэлэв.


Аз хурсан айлд зочилсон нь
Гэрийн эзэгтэй цай аягалах зуур нутаг ус, уурхайчны амьдралд хөл тавьсан түүхийг нь сонирхов. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул П.Шижирболд долоон жилийн өмнө нагац нараа бараадан Эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тэр үед хүү нь дөрвөн сартай байсан гэдэг. Өмнө нь Тавантолгойн Дулааны цахилгаан станц, Оюутолгой компанид туслах гагнуурчнаар ажиллаж байсан тэрээр Технологийн сургуульд суралцаж хүнд үзүүлэх мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилго өвөрлөн анх ирсэн гэнэ. Сургуулиа төгсөөд тун удаагүй байтал “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар угсралтын цехэд гагнуурчин сонгон шалгаруулж ажилд авах зар түгжээ. Хүмүүсийн дунд “Сонгон шалгаруулна гэж худлаа. Орох хүн нь хэдийнэ тодорчихсон байгаа” гэх явган яриа амь бөхтэй оршиж хүсэл зоригийг нь унтрааж байсан ч материалаа бүрдүүлээд өгөхөд илүүдэх юун хэмээн бодож “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрыг зүглэн итгэлгүйхэн алхсан нь саяхан. Сонгон шалгаруулалтад 13 хүн өрсөлдөж, эхний шатны онолын шалгаруулалтаар долоон хүн үлдэхэд мань хүн тогтож. Гэхдээ л “Эзэн нь тодорхой доо...” гэх олны яриа ортой санагдсаар л байсныг нуугаагүй. Дараагийн шатанд мэргэжлийн ур чадвараа бодитоор үзүүлэн шалгуулжээ. Дүн тэр дороо гарч комисс П.Шижирболдын нэрийг дуудахад ёстой магнайгаа хагартал баярласнаа ярив. “Эрдэнэт” үйлдвэрт гурван сар ажиллаад нутгийнхаа довон дээр тоглож өссөн ханьтайгаа хуримаа хийсэн нь амьдралынх нь бас нэгэн сайхан дурсамж.
Уурхайчдын тухай дуу “төржээ”
