×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн өндөр хүчдэлийг залгалаа Онцлох

12 5-р сар 2015 12:00
841 удаа үзсэн
Цахилгаан   цехийн   хамт   олон
Баяжуулах фабрикийн Өөрөө  нунтаглах хэсгийн  РП-9. КСИ цахилгааны дэд станцын өргөтгө-лийн 6 кВ-ын өндөр хүчдэлийн шкафуудыг өнгөрсөн оны эхээр угсарсан. Харин өнгөрөгч 3, 4-р сард уг шкафуудын вакум таслуур, микропроцессорын реле хамгаалалтын тохируулгын ажлыг амжилттай дуусгаж хүчдэлд зал-гажээ. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн шинээр угсарч буй тээрэм, насос, конвейр, трансформаторуудыг тэжээх шка-фууд нь “Таврида Электрик” фирмийн вакум таслуур, “GE” фирмийн  микропроцессорын  реле
зэрэг орчин үеийн тоног төхөө-рөмжөөр тоноглогдсон байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд Реле хамгаалалт, автоматикийн хэсгийн инженер Б.Энхтайван, Л.Оргилсайхан, Шугам сүлжээ дэд станцын хэсгийн цахилгаанчин Ч.Сүмбэрэл нар бусдыгаа хошуучлан оролцлоо. Цахилгаан цехийн хамт олон энэ сард 6 кВ-ын хөдөлгүүр, кабелийн хэмжилт, өндөр хүчдэлийн туршилтын ажлыг гүйцэтгэн 6-р сарын 1-нд ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна. 
М.ОДГЭРЭЛ
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог