×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана Онцлох

04 5-р сар 2015 12:00
668 удаа үзсэн
     Төмөр замын цехийн хамт олон зам засварын ажлыг эхлүүлж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Зам тээврийн яамны шалгалтаар төмөр зам ашиглалтын нилээд зөрчил илэрсэн бөгөөд 37 жил ашиглаж буй төмөр замын дэр мод болон зам төмрийн элэгдэл их байгаа тул яаралтай солих үүрэг даалгавар өгчээ. Үүний дагуу зам төмөр, дэр мод солих урсгал засварын ажил эхэлсэн ч нэн шаардлагатай бетон дэр нийлүүлэгдээгүйгээс хугацаа алдаж байна. Одоогоор өнгөрсөн жилийн үлдэгдэл нөөц дэр модоор бэхэлгээ хийж байгаа аж. Урсгал засвараар жилд 3000 дэр мод сольж байж тухайн замаар өнгөрөх галт тэрэгний аюулгүй байдлыг хангадаг. Энэ жил 3000 бетон дэр захиалсан бөгөөд урсгал засварын цаг эхэлсэн боловч нийлүүлэгдэхгүй ажил хүндэрч буй талаар Төмөр замын цехийн Замын хэсгийн дарга мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 05 5-р сар 2015 02:14
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог