×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Аюулгүй ажиллагчид шалгарлаа Онцлох

04 5-р сар 2015 12:00
661 удаа үзсэн
     “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжийн ХАБЭА-н талаар 2015 оны эхний улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг компанийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч болон ерөнхий мэргэжилтнүүд, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд дүгнэлээ. Нэгдүгээр хэсгийг Баяжуулах фабрикийн хамт олон манлайлж 5 сая төгрөгийн шагналын эзэд болсон бол хоёрдугаар хэсгээс Холбоо мэдээллийн технологи ба  автоматжуулалтын цех түрүүлж 2 сая, гуравдугаар хэсэгт Төмөр замын цех шалгарч 1 сая, дөрөвдүгээр хэсгийг Эрдэнэт сувилал цогцолбор хошуучилж 500 мянган төгрөгийн шагнал тус тус хүртэв. 
 
 
     Цех, нэгжээс гарсан саналыг хэлэлцэн “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтанд анхны удаа бичигдэх 27 ажилтныг шалгаруулан “Эрдэнэтийн овоо” ордын баялгийн дээж болох зэс бугуйвч, дуулганы наалт, хамгаалалтын нүдний шил, гэрчилгээ олгосон бол жагсаалтанд 2 дахь удаа бичигдсэн 14 ажилтан компанийн удирдлагатай зоог барьж “Зөв ажиллацгаая” сэдвээр ярилцлага өрнүүлэхээр болов. 
     Компанид ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын идэвх санаачлагыг өрнүүлэх, осол гэмтлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ажиллагчид”-ыг ийнхүү 5 дахь жилдээ шалгаруулж байна.
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 05 5-р сар 2015 02:10
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог