Ахмадууд дархлаа дэмжих талаар онцгой анхаарах хэрэгтэйг эмч зөвлөж байна Онцлох

12 3-р сар 2020 12:00
193 удаа үзсэн

COVID-19 буюу коронавирусын халдвараар голдуу ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс өртөж, хүндрэх эрсдэлтэйг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас анхааруулсан байна. Иймд, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ахмадын эмч Э.Хандармаа ахмадуудад дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Эмчийн хяналтад тогтмол байх

-Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

-Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

-Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

-Сайн унтаж амрах

-Тайван стрессгүй, ядрахгүй байх

-Дулаан хувцаслах, даарахгүй байх

-Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

-Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх

-Олон нийтийн газраар явахгүй байх

-Амны хаалт зүүх

-Гараа сайтар савандаж тогтмол угааж хэвших.

-Холбоо барих хүний утасны дугаартай байх

Бие тавгүйрхсэн тохиолдолд Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 12 3-р сар 2020 08:54
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог