Технологийн сургуулийнхан бизнесийн удирдлагын шинэ аргачлалаас суралцаж байна Онцлох

07 1-р сар 2020 12:00
531 удаа үзсэн
     Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн удирдах ажилтнууд болон багш нар энэ  сарын 6-8-ны өдрүүдэд  Модуль 2.3 сургалтын  “6 сигма”-гийн арга аргачлалаас суралцаж байна.
    Аливаа бизнесийн үйл ажиллагааг амжилтад хүргэх, сайжруулах, хамгийн дээд түвшинд хүргэх цогц систем буюу уг аргачлалд суралцсанаар харилцагчийн хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэх, бизнесийн үйл ажиллагааны явц дахь бодит баримт, тоон мэдээлэл, өгөгдлийг статистик аргаар шинжлэн, бизнесийн процессыг удирдах, сайжруулах, дахин шинжлэх мэдлэг чадварыг эзэмшинэ. 
    Энэхүү сургалт нь Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан процессыг сайжруулах, гологдлыг бууруулахад чиглэсэн төслийн багууд ажиллах замаар бүтээмжийг дээшлүүлэх "6 сигма" аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой гэж сургалтын зохион байгуулагч онцлов. Түүнчлэн энэ удаа суралцагчдадаа процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма”-г хэрэгжүүлэх үндсэн аргын нэг болох DMAIC аргачлалыг ашиглах мэдлэг, ур чадварыг чухалчлан олгох аж. Ингэснээр тус сургуулийн ажилтнууд "6 сигма"-н төслүүд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болж, улмаар үйлдвэрийн  эдийн засгийн  үр ашигт хувь нэмэр оруулах боломж нэмэгдэнэ гэж сургагч багш нар ярилаа. 
 
 
 
 
М.Балжинням
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 07 1-р сар 2020 09:46
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог