Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллагаа,онцлогийн талаар мэдээлэл хийв. Уг сургалтад 35 хүртэлх насны 99 ажилтан хамрагдсан бөгөөд “Байгууллагын хөгжилд-Залуучуудын оролцоо”, “Залуу үе-Төлөвшил”, ХАБЭА-н манлайлал” зэрэг сэдвээр Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэг, Эрдэнэт сургуулийн ахлах багш,сэтгэл судлалын ухааны магистр Б.Уламбаяр, ХАБЭА-н хэлтсийн Тэргүүлэх инженер Ц.Оргил нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр тус цехийн лаборант Б.Бота, дээж авагч Б.Шүрэнцэцэг, засварчин Д.Батзориг нарыг Орхон аймгийн хүндэт тэмдгээр шагналаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу тэдэнд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.
Т.Батчулуун