“Эрдэнэс-Тавантолгой” компани Эрдэнэт үйлдвэрээс туршлага судалж байна Онцлох

23 10-р сар 2019 12:00
471 удаа үзсэн
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, санхүү, нүүрс ачилт ложистикийн хэсгээс 33 ажилтан туршлага судлахаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин: “Уул, уурхайн үйлдвэрийн газрууд туршлага солилцох нь сайн хэрэг. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй туршлагатай хамт олон. Манай хувьд ирэх жил 10 жилээ тэмдэглэх гэж байгаа харьцангуй залуу хамт олон. Тиймээс тогтвортой ажиллаж байгаа Эрдэнэтийн уурхайчдаас туршлага судалж байгаадаа баяртай байна” гэв. Тэд мэргэжлийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох нэгжүүдэд хоёр өдөр ажиллана. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллаж туршлага солилцох юм байна. 
 
                                                                             А.Батбаяр
                                                     Гэрэл зургийг: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 23 10-р сар 2019 08:38
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог