×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Резинэн эд анги боловсруулах халуун пресс ашиглалтанд оржээ Онцлох

19 1-р сар 2015 12:00
869 удаа үзсэн

Засвар механикийн заводàд резинэн эд анги боловсруулах 1000 тоннын хүчин чадалтай халуун пресс ашиглалтанд оржээ. Тайвань улсад үйлдвэрлэсэн бүрэн автомат уг тоног төхөөрөмжийг Баяжуулах фабрикийн тээрмийн хуяг хийх зорилготой суурилуулсан ч 20 граммаас эхлээд 20 кг жинтэй олон төрлийн резинэн эд анги үйлдвэрлэж эхлээд байна. Уг халуун прессийг үйлдвэрлэлд ашигласнаар бүтээгдэхүүний чанарт ахиц гарч, нягтаршил сайтай, хатуулàг өндөр резинэн эд ангийн эдэлгээ уртсах юм. Түүнээс гадна хаягдал резин багасч, аюулгүй ажиллагаа сайжирчээ. Мөн хөдөлмөр зарцуулалт буурч, бүтээмж өндөрссөн байна. Өмнө нь хүйтэн пресс дээр резинээ шахаад уурын тоног төхөөрөмжид аваачиж чанадаг байсан бол одоо халуун прåсс энэ бүхнийг түвэггүй хийх болжээ. Ингэснээр өндөр өртөгтэй уурын хэрэглээ ч 40 хувь буурсан байна. Тус цехийн хоёр ээлж шинэ тоног төхөөрөмжийг тасралтгүй 16 цаг ажиллуулаад өдөрт Баяжуулах фабрикийн холимгийн хайрцаг äоòорлох 24 резинэн плита үйлдвэрлэж байгааг үзлээ. Одоогоор халуун прессийн хүчин чадлын 80 хувийг ашиглаж байгаа ч цаашид орж ирэх захиалгаас шалтгаалан 100 хувь ашиглах боломжтой аж. Тус хамт олон 2015 онд 100 гаруй тонн резин бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 19 1-р сар 2015 07:38
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог