Уурхайчид аюулгүй байдалд манлайлна Онцлох

02 10-р сар 2019 12:00
349 удаа үзсэн

   “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хурал Улаанбаатар хотноо Corporate концертын их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
   Энэ жилийн Бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Оюу толгой" ХХК, Монголын мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
   ХАБЭА-н салбар хорооны манлайлал, Гамшгийн тухай хуулийн хэрэгжилт, бодлого, Аюулгүй байдалд манлайлах талаар илтгэлүүд хэлэлцэж, санал бодлоо хуваалцаж байна. Түүнчлэн “Яараад яах вэ” аяны үр дүнгээс Бага хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.
   “Аюулгүй байдал манлайлах нь” уриатай “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хуралд нийт 350 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаагаас “Ослыг тэглэх” эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрээс бага хурлын төлөөлөгчөөр 18 уурхайчид оролцож байна.

 
А.Бямбамаа
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 02 10-р сар 2019 07:34
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог