Хаягдлын сангийн 4М далан барих ажил үргэлжилж байна Онцлох

03 7-р сар 2019 12:00
235 удаа үзсэн

   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хамгаалалтын 4М далан барих Ажлын хэсгийн ес дэх удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. Хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан нүсэр ажлын хүрээнд 167 000 куб.м уулын цул гарган далан байгуулахаас 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. 4М далангийн урт нь 1501 метр, өндөр нь таван метр, суурийн өргөн нь 27 метр байх бөгөөд холбох шугамын ажил зэрэгцэн хийгдэж байна. Одоогийн байдлаар 400 метр шугам хоолой хүлээлгэн өгсөн амжилттай, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж явна гэж уул уурхайн Тэргүүлэх инженер Д.Очирбат ярилаа.
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хамгаалалтын шинэ далан барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх юм. Энд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн ажиллагчид болон Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчид хамтран ажиллаж, шинэ даланг наймдугаар сарын таванд ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна.     

М.ОДГЭРЭЛ


 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 03 7-р сар 2019 08:55
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог