Тээвэр, ложистикийн төв тоног төхөөрөмжөө шинэчиллээ Онцлох

12 6-р сар 2019 12:00
101 удаа үзсэн

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвд 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий удирдлагын самбар суурилуулж, тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Тэртээ 40 жилийн өмнөөс ашиглаж ирсэн удирдлагын самбараа шинэчилснээр сэлгээний ажил хурдасч, илүү найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэнийг холбогдох мэргэжлийн хүмүүс онцолсон. Тээвэр, ложистикийн төв нь эдүгээ ачаа хүлээн авах, явуулах дөрвөн гол зам, ачаа буулгах, сэлгэх 30 салбар замтай. Эдгээр зам дээр хийгддэг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг жижүүрийн удирдлагын самбараас хянаж, удирдлага тохируулга хийсээр иржээ. Тус төв нь экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг илгээх, компанийн зогсолтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай импортын ачаа болон үйлдвэрт нийлүүлэгдэж буй бүх төрлийн материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авах, зориулалтын агуулах талбайд нөөцлөх, хүлээлгэн өгөх, сэлгээ хийх, төмөр замын тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 12 6-р сар 2019 09:27
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог