“Асуулт, хариулт, ялалт”-аар мэдлэгээ шалгуулав Онцлох

23 4-р сар 2019 12:00
353 удаа үзсэн

      Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр тохиодог “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх сарын аян өрнүүлж байгаа билээ.
     Сарын аяны төлөвлөгөөнд тусгасны дагуу Засвар угсралтын цех ХАБЭА-н болон бусад танин мэдэхүйн чиглэлээр ажилчдынхаа дунд “АХЯ” тэмцээн зохион байгууллаа. “Асуулт, хариулт, ялалт” гэсэн үгийн товчлол бүхий “АХЯ” тэмцээнд тус цехийн 49 ажилтан оролцож, тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнхбат нэгдүгээр байр, цахилгаан ба хийн гагнуурчин Зо.Ганзориг хоёрдугаар байр, тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхтөр гутгаар байр эзэлсэн байна.
     Цехүүд дор бүрнээ асуулт хариултын тэмцээн зохиож, ажилчдынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг шалгаж байх юм.

И.Чинтогтох

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 23 4-р сар 2019 09:50
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог