Шинэ экскаватор амжилттай угсарсан ажилтнуудыг урамшууллаа Онцлох

15 4-р сар 2019 12:00
242 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч, өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагт ашиглалтад оруулсан.  Мэргэжлийн өндөр ур чадвар гарган тус экскаваторыг хугацаанаас нь өмнө амжилттай угсарсан нэр бүхий 10 уурхайчинд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэж, 30 сая төгрөгийн урамшуулал олголоо.
    Тодруулбал, Ил уурхайн тоног төхөөрөмжийн засварчин Г.Гансүх, С.Буяндэлгэр, С.Энхтайван, цахилгаан хийн гагнуурчин А.Гансэлэм, гүүрэн краны машинч Б.Энхтайван, тоног төхөөрөмжийн засварын механикч Х.Амартөр, эрчим зүйч Д.Бадрах, тоног төхөөрөмжийн цахилгаанчин Г.Мягмарцэрэн, О.Жадамбаасүрэн, Г.Монголхүү нар хийсэн ажлаа үнэллүүлээ.
     ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэж, үйлдвэрийн үр ашиг өсөх юм.

У.Бат

 



 

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 16 4-р сар 2019 09:54
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог