4200 ажилтан хор саармагжуулах бүтээгдэхүүн хэрэглэдэг Онцлох

27 3-р сар 2019 12:00
184 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн 4200 ажилтан хүнд хортой, аюултай, хэвийн бус ажлын нөхцлөөс хамаарч хор саармагжуулах бүтээгдэхүүн өдөр бүр хэрэглэдэг. Үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй энэ ажил Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн хүрээнд хэрэгжиж, ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэдэг.
     Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар бүтээгдэхүүний нэр төрөл, хэм хэмжээг тодорхойлдог тул үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж ирсэн. Үр дүн нь сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц дээшилж, ажилчдын эрүүл мэндэд эерэг үзүүлэлт гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд мэдээлэв.

И.ЧИНТОГТОХ

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 29 3-р сар 2019 08:46
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог