Эрдэнэтийн залуус уламжлалаараа уралдав Онцлох

29 1-р сар 2019 12:00
457 удаа үзсэн

     ХVII-р жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо уурхайчин залуусаа оролцуулан “Цагаан сарын өнгө-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 цехийн 20 залуу оролцож, Монгол ёс заншлыг илэрхийлсэн мэндчилгээ, асуулт хариулт, багийн ахлагч нарын дундах тэмцээн, шилбэ зангидах, сээр хугалах, ардын дууг хэн сайн таах вэ?, Монгол үндэсний хувцасаараа гоёх зэргээр өрсөлдөв. “Цагаан сарын өнгө-2019” тэмцээний тэргүүн байрыг “Дөрвөн бэрх”, дэд байрыг “Таван-Эрдэнэ” баг эзэлсэн. Дээлний шилбийг уран зангидсан ХАБЭАБОХ-ийн эрүүл ахуйн эмч Ц.Оюунгэрэл, ганц цохилтоор сээр хугалсан ТЛА-ны н.Дорждагва нар шилдгээр шалгарлаа.


У.Цэрэнбат





 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 03:38
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог