ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН САЙН САНАЛЫН СИСТЕМИЙН 100 МАНЛАЙЛАГЧ АЖИЛТАН Онцлох

08 8-р сар 2018 12:00
760 удаа үзсэн

     Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа. 100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42% нь инженер техникийн ажилтан, 58% нь ажилчин, ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 25% нь технологийн, 37% нь механикийн, 17% нь эрчим хүчний, 6% нь автоматжуулалтын, үлдсэн 15% нь бусад чиглэлийнх байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудаас Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн автоматикийн инженер Д.Оюунцэцэг сайн саналын системээр дамжуулан нийт 36 санал гаргаж, 61%-ийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дахь удаа жагсаалтыг тэргүүлсэн бол, захиргаа болон нийгмийн цехүүдийн ажилтнуудаас Захиргаа хүний нөөцийн хэлтсийн архивын ажилтан М.Энхзаяа сайн саналын системээр дамжуулан нийт 69 санал гаргаж, 5.7%-ийг нь хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна.

 


У.Бат

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 09 8-р сар 2018 05:44
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог