“Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ Онцлох

24 5-р сар 2018 12:00
1127 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хангарьд” паласт “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ. Үйлдвэрийн Ерөнхий захирлын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг тус уулзалтад “Эрдэнэт” үйлдвэрийн 2146 ахмадыг төлөөлөн 1000 ахмад, тэдний дотор үйлдвэрийн анхдагч 442 хүн оролцож байна. Өнөөдрийн танхимд хамгийн өндөр настай нь 91 настай, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, Цогтын Балам гуай байлаа. 
     2015 онд зохион байгуулсан 1000 ахмадын чуулганы шийдвэрээр, Ерөнхий захирлын тушаал гарч Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон, Спортын ордон, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ахмадууддаа үнэ төлбөргүй хамруулж байсан юм. Энэ удаагийн чуулганаар, ахмадуудын дунд урьдчилсан явуулсан санал асуулгын дүнг хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганд Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал Зөвлөлийн 2016-2017 оны ажлын тайланг танилцуулж, үйлдвэрийн удирдлагууд ахмадуудын нийгмийн хамгааллын бодлого, цаашид авах арга хэмжээ, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, техникийн шинэчлэлийн талаар танилцуулах юм.  


У.Цэрэнбат

 

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 16 4-р сар 2019 01:58
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог