Улсын химийн олимпиадын тэргүүн байранд С.Сувданчимэг шалгарлаа Онцлох

22 5-р сар 2018 12:00
1105 удаа үзсэн

     2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн химийн 29-р олимпиадыг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Боловсрол, соёл урлагийн газар, 5-р сургууль хамтран 2018 оны тавдугаар сарын 18-20-ны өдөр Орхон аймагт зохион байгуулсан. Үүнд аймаг, дүүргийн шилдэг 34 сурагч, 34 багш оролцов. Сурагчийн төрөлд Орхон аймгаа төлөөлөн оролцсон Технологийн сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч С.Сувданчимэг тэргүүн байр эзэлж диплом, алтан медаль, мөнгөн шагналаар, Т.Цэлмэг тусгай байранд орж диплом, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. Энэ хүүхдүүдийг “Эрдэнэт”-ийн тодотголтой, Монгол Улсын гавьяат багш С.Мэнджаргал бэлтгэн олимпиадад оролцсон юм.



 

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог