Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 25 5-р сар 2020
 
Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор байгуулагдсан Төв штабын ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. 
 
-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон Чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдынхаа  гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн  эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулах-гүй байх гэсэн үндсэн зорилго-тойгоор ажиллаж байна. Энэ нь уурхайчдын хамтын хөдөлмөр юм. Мөн “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, үүний хавсралт “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.  “Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах”, “Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах”, “Томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д чиглэл хариуцсан штабууд арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний биелэлт 46,4 хувьтай байна. Эдгээр штабууд долоо, 14 хоног тутам хуралдаж, Төв штабын хуралдаанаас шийдвэр гаргаж, ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр 42,5 хувийн биелэлттэй байна. Нийт 50 үүрэг даалгаврыг чиглэл хариуцсан штабуудад хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.
-Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ямар ажлууд хийгдээд байна вэ? 
-Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2,244.3 тн-оор, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг 152.4 тн-оор нэмэгдүүлж ажилласнаар зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 101-112,6 хувиар биелүүлж, 3,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдээд байна.  
-Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, зэсийн үнийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар батлагдсан төлөвлөгөөт нийт зардлыг эхний дөрвөн сарын байдлаар 23.8 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа.
-Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, технологийн горимыг цахилгааны үнийн гурван тарифт системд тохируулан ажилласнаар 185.0 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн.
-“Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн төвд агч, голт бор, хайлаас зэрэг 2650 мод, бут, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 4М далангийн баруун урд талд 530 мод тарьж хүлээлгэн өглөө. 
-“Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын угсралтын ажил, Соёл, спортын “Эрдэнэт цогцолбор“-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна. 
-Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам суурилуулах шинэчлэлийн ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмжийн туршилт хийгдэж байна. Төв штабын өмнөх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй таван бодлогыг авч хэлэлцсэн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ. 
-Үйлдвэрийн газрын гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хариуцлага тооцох системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ерөнхий захирлын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  А/203 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 
-Баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
 
Баяжуулах үйлдвэрт хүдэр хүлээн авах анхан шатны бутлуурын удирдлагын шкабыг солих ажил ид үргэлжилж байна. Үйлдвэр байгуулагдах үед тавигдсан цахилгаан схемтэй удирдлагын шкаб нь сул зогсолт үүсгэх, гэмтэл их гарах болж ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс програмчлагдсан, мэдрэгч бүхий дэлгэцтэй Siemens фирмийн орчин үеийн удирдлага, хяналтын шкаб шинээр суурилуулж байна. Ингэснээр удирдлага хяналт оновчтой, шуурхай болохоос гадна мэдээллийн сан бүрдэх, түүнд тулгуурлан дүгнэлт хийх боломжтой болж, орчин үеийн программ хангамжийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаар давуу юм. Энэ жил бутлуурын удирдлагын хуучин таван шкабыг S7-300, S7-400 загварын шинэ төрлийн удирдлага, хяналтын шкабаар солих бөгөөд эхний ажлын туршилтыг өнгөрсөн лхагва гарагт амжилттай хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлыг “Анд энерги” компани үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй гүйцэтгэж, “их зогсолт”-ын өмнө хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.  
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Даваа, 25 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 25

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 146 дахь өдөр. Он дуусахад 219 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +6 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-7 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 25. Сумьяа гараг. Билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цагнь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3072, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 39, Японы иен 25, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрээс улс даяар дэлгэрсэн үүсгэл санаачилга, туршлага бий юу?

Хариулт:-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олны үүсгэл санаачилгаар бий болж, улс даяар дэлгэрч, үр ашгаа өгсөн, одоо ч өгсөөр байгаа дараах тэргүүн туршлага бий. Үүнд:

  1. Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр МХЗЭ-ийн Төв хороо, БНМАУ-ын Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо тогтоол гаргасан.
  2. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийн туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1980 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн төв хорооны тэргүүлэгчдийн тогтоол гаргасан.
  3. Боловсон хүчинтэй ажилладаг туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай Геологи уул уурхайн үйлдвэрийн яам албан даалгавар гаргасан.

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог