Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 10 3-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн СААЖЦ-ын “Сэлэнгэ” катеринг Оёдлын цех, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглаххэсэг, Барилга засварын цех, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэртнэгэн зэрэг нээлт хийж, ажилчдын халуун хоолны үйлчилгээг ажлын байран дээр нь хүргэж эхэллээ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан үйлчилгээг уурхайчдадаа хүргэх зорилго тавьсан “Сэлэнгэ” катерингийнхамт олон 38 шинэажлын байр бий болгожээ. ОХУ-ын AБATбрэндийн тоног төхөөрөмж суурилуулж, нийтийн хоол үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангасан заал бэлтгэхэд нэг тэрбум 500 сая төгрөг зарцуулсан талаар “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир мэдээллээ. Тус катеринг ISO22000 стандарт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

СААЖЦ-ын дарга И.ЖАРГАЛСАЙХАН: Ажилчдын 98.2 хувь нь “Сэлэнгэкатерингийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн

-Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндийг хэрхэн сахин хамгаалж байна вэ?

-Манай үйлдвэр катерингийн салбараа нээснээс хойш 8 сар өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд дотооддоо сар тутам, Нийгмийн харилцааны хэлтэстэй хамтран ажилчдаас улирал тутам санал асуулга авдаг. Уг судалгааны дүнд ажилчдын 98.2 хувь нь “Сэлэнгэ катерингаар үйлчлүүлнэ” гэж дүгнэсэн бөгөөд 1-р сард 12-13 мянга, өнөөдрийн байдлаар 90 орчим мянган иргэнд үйлчлээд байна. Манайх хүнд, энгийн хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудын хоногт авах кл/калорыг тооцоолон, зохих нормоор өгч эхэлсэн.

-Хэдэн ажилчинд үйлчлэх боломжтой болж байна вэ?

-Барилга засварын цехийн 250, Оёдлын цехийн 120, Өөрөө нунтаглах хэсгийн 120-130, Тэсрэх бодисын үйлдвэрийн 60 хүнд халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ.

Оёдлын цехийн Санхүү, маркетингийн албаны тэргүүлэх мэргэжилтэн М.ОЛОНЖАРГАЛ:

-Манай цехийн хувьд өдөрт 130 ажилтан халуун хоолны үйлчилгээ авдаг. Өмнө нь “Од дөл” ХХК үйлчилж байсан бол өнөөдрөөс “Сэлэнгэ” катеринг  халуун хоолоор үйлчилж эхэлсэнд баяртай байна. Манай хамт олон Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдыг хангах 10 мянган амны хаалтыг үйлдвэрийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн. Энэ долоо хоногоос шинэ ажлын хувцасны оёдол эхэлж байна. Ирэх долоо хоногоос нийлүүлэгдэнэ. Энэ их ажлын хажуугаар халуун хоолтой болсон нь сайхан байна.

Барилга засварын цехийн хэсгийн дарга Д.ДЭЛГЭРЦОГТ:

-Халуун хоолоо хол газар очиж идэхэд ажлын цаг алдахаас гадна хүйтэн хоол идэх ч үе байсан. Хагас жил орчим ингэж явсан. Аж:лын байрандаа, тав тухтай орчинд хооллох боломжоор хангасан “Сэлэнгэ” катерингийн хамт олондоо баярлалаа.

Оёдлын цехийн оёдолчин Х.ЛХАМХҮҮ:

-Заалны зохион байгуулалт, орчин сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Үйлдвэрийн газраас ажилчдынхаа халуун хоолны асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэснээр ариун цэвэр, стандартын шаардлага хангасан, олон нэр төрлийн эрүүл хоол идэх боломжтой боллоо. Цаашдаа амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилнэ гэдэгт итгэж байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусын тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай улсад ирсэн Францын иргэнээс уг өвчний вирус өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-ны өдөр илэрч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан  Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн эмч мэргэжилтнүүд хамтран тусламж үзүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулав. Уг дадлага сургалтын үеэр  вирусын сэжигтэй байдал үүсэж, эрсдэл бий болсон тохиолдолд цал алдалгүй ямар арга хэмжээ авах ёстой вэ, гэдгийг мэргэжлийн хүмүүс зориулалтын хамгаалах хэрэгслээ иж бүрэн өмсөж, өвчтөнийг халдвартын эмнэлэгт хүргэх болон тухайн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар үзүүлсэн байна.     

“Ариутгалын тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж дадах, шуурхай зохион байгуулалттай ажиллах зэрэг олон талын мэдлэг, зааварчилгааг мэргэжлийн байгууллагынхан биетээр үзүүлсэн нь үр дүнтэй байна. Нэгэнт сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлтийг зөв хийж, халдвар тархалтыг зогсоох арга хэмжээг хурдан шуурхай авах дадлага сургалтыг олон дахин хийж, бэлэн байх шаардлагатай” гэж Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд энэ үеэр онцоллоо.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт МШЦ-6.5х5.5 маркийн дөрөвдүгээр тээрмийг сольж шинэчлэх бэлтгэл ажил өнгөрсөн сарын 25-нд эхэлжээ. Шинэчлэлийн ажлын явц төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж буйг Нунтаглан баяжуулах хэсгийн ахлах технологич Ч.Энхбаатар ярилаа. 

Хуучин тээрмийн бүх буулгалт болон шинэ суурь цутгалтын ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдэж дуусжээ. Одоо тээрмийн орох талын торц болон барабануудыг хийж гүйцэтгэж байна.  МШЦ-6.5х5.5 маркийн дөрөвдүгээр тээрэм шинэчлэх ажлыг 1000 цагт багтаан гүйцэтгэх буюу энэ сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.

 Тээрэм солих ажлыг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Засвар угсралтын цех, Барилга засварын цех хамтран гүйцэтгэж байна. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ-6.5х5.5 тээрмийг сольж, суурилуулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан технологийн том төслүүдийн нэг нь Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/36 тоот тушаал гарч, үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна.  Ажлын хэсгийг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх ахалж байна.

Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар эл төслийг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай компаниудыг судалж, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгож, танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн үр өгөөж, ач холбогдлын талаар 2017 онд Эрдэнэт хотод болсон “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын форумын үеэр уулын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын мэргэжилтнүүдтэй хэлэлцэн, санал солилцож байсан юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Тиймээс Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагт хийсэн шуурхай хуралдааны үеэр шийдвэрлэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

"Монгол Улсад олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа. Цагаан сар өнгөрсний дараа хөдөлгөөнийг нээсэн. Нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тарах магадлалтай учраас бид аймаг хотын хөдөлгөөнийг хязгаарлаж байна" гэлээ.  

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог