×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт боллоо

17 10-р сар 2014 12:00
1098 удаа үзсэн

     Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт Уурхайчин соёлын ордонд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Р.Р.Ракшаева нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сарын ажлыг манай улс 54 дэх жилдээ тэмдэглэж байгаа  бол  Эрдэнэт хот 1975 оноос өнөөг хүртэл ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажилтны 7 орчим хувийг гадаадын мэргэжилтнүүд тэр дундаа ОХУ-ын иргэд  эзэлдэг. Орос мэргэжилтнүүдийн гэр бүл, тэдгээрийн үр хүүхдүүд гээд 800 орчим орос иргэд Эрдэнэт хотноо ажиллаж амьдарч байна. Найрамдлын өдрүүдийн хүрээнд сурагч, оюутнуудын дунд орос дуу, шүлэг, гар зургийн уралдаан, дугуйн аялал, Монгол Орос улсын тамирчдын нөхөрсөг тоглолт, ЗХУ-ын социалист Хөдөлмөрийн баатар А.В.Чекашовын дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаа, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн үйл ажиллагааг Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар, Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах юм.
     Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтээр “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлч хамт олон өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлаа мөн эхлүүлсэн. Эрдэнэтийн анхдагч, Цэргийн хэлтсийн дарга Дамдин гуайн хоёр хүү Д.Сүхбаатар, Д.Баярсайхан нар Засгийн газрын шагнал “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгээр энгэрээ мялааж, багш Н.Тунгалаг Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” боллоо.

Сүүлд өөрчлөгдсөн Ням, 23 11-р сар 2014 00:26
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог