×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Хамтын гэрээний биелэлтийг хэлэлцэх сарын аян эхэллээ

01 12-р сар 2014 12:00
18685 удаа үзсэн

     2014-2015 онд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан  Хамтын гэрээний  хэрэгжилтийн асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажилчдын төлөөлөл оролц-сон  хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гарагт эхэллээ. Хэлэлцүүлэг бүтэн сар үргэлжлэх бөгөөд  эхний хэлэлцүүлэгт Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр, ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга Б.Баттайван, Эдийн засаг маркетингийн хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлс,  урамшууллын  товчооны  дарга Б.Зоригтбаатар, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар, орлогч дарга Б.Шарав  болон Эмнэлэг сувиллын алба, Сэлэнгэ амралтын баазын ажилчдын төлөөлөл оролцлоо.  Хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа Нийгмийн хамгаалал, ХАБЭА, цалин урамшууллын чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав. Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд үйлдвэрийн зардлаар 170 гаруй хүнийг бакалавр, магистр, докторын сургалтанд гадаад, дотоодод хамруулж 74 сая төгрөг зарцуулсан, ахмадууд, үйлдвэрлэлийн осол, мэр-гэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүст 4 тэрбум төгрөг, байр худалдан авсан 225 хүнд 8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх зорилгоор нийт  1,8 тэрбум төгрөг, хор саармагжуулах бүтээгдэхүүнд 1,3 тэрбум, халуун хоолонд 4,6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа талаар мэдээлэв. Цалин хөлс урамшууллын товчооны дарга хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан.  1 тонн зэсийн үнэ 2011 онд 8800 ам доллар байсан бол 2012 онд 7800, 2013 онд 7300, 2014 онд 6700 ам доллар боллоо. Үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт гэсэн 3 үзүүлэлтийг харгалзан, цалин нэмдэг тухай өгүүлээд  ажлын үр дүнг урамшуулах мөнгөн сан үндсэн цалингийн 5 хувь байдаг,  үүнийг  өсгөх бодлого барьж ажиллаж буй талаар ярилаа. Бүх түвшинд гүйцэтгэлийн  гол  үзүүлэлтийг  урамшууллын   механизм   болгон     хэрэгжүүлнэ гэв. Тус товчооны судалгаагаар   Орхон аймгийн иргэд банкуудад 190 тэрбум төгрөгийн зээлтэй, үүнээс манай үйлдвэрийн ажиллагсад 90 тэрбум төгрөгийн орон сууц, цалингийн зээлтэй байгаа  бөгөөд зээлийн хүүд сар бүр 1 тэрбум төгрөг төлдөг талаар өгүүлэв. Эцэст нь Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал С.Сувдаагийн санаачилсан  Тэтгэврийн хадгаламжийн санг бий болгох тухай төслийг танилцуулав. Ирэх жилээс хэрэгжих энэ санд удаан жилийн нэмэгдлээ хуримтлуулан сан үүсгэх бөгөөд, тэр хэмжээний мөнгийг үйлдвэр гарган, тэтгэвэртээ гарахад ажилтнууд тодорхой орлоготой болсон байх ажээ. Үйлдвэрт орсон залуу ажилтан 31 жил ажиллаад гарахад 400 сая төгрөг хуримтлагдан тооцоо байгаа аж. Дээрх чиглэлээр мэдээлэл өгсний дараа ажиллагчдын тавьсан  асуултанд холбогдох хүмүүс хариулав. Мөн ажилчдын санал хүсэлтийг бичгээр авч байлаа. Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж хэлэлцүүлгийн талаар сонирхлоо.

Ерөнхий захирлын Нийг-мийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа:
     -“Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд байгуулсан  хамтын гэрээний нэг жил дуусах дөхөж байна. Хамтын гэрээний биелэлтийг дүгнэх цаг ирлээ. Урьд нь хамтын гэрээг 2 тал дүгнэдэг байсан.  Одоо ажилтнууддаа мэдээлэл хүргэж тэднээс санал авч,  асуултанд нь хариулах хэлбэрээр явагдаж байна.  “Эрдэнэт” үйлдвэр ажиллагчдынхаа  төлөө олон зүйл хийсэн. Цаашид  ч олон зүйлийг сайжруулан хийнэ. Ихэнх ажиллагсад маань “Эрдэнэт” үйлдвэрт ажиллад-гаараа бахархдаг. Цалин хөлс,  үйлдвэрээс үзүүлдэг нийгмийн халамжид  сэтгэл ханамжтай байдаг. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрээс үзүүлж буй тусламж, дэмжлэг, цалин хөлс, мөн цаашид хийж  буй зүйлийн талаар  мэдээлэх  тогтолцоог бий болгох үүднээс  энэ уулзалт, ярилцлагыг  явуулж байна гэв.

ХАБЭА-н хэлтсийн албаны дарга Б.Баттайван:  
     -2014 оноос  манай хэлтэс олон талт шинэлэг ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь ХАБЭА-н бодлогын шинэчлэлт. Шинэ бодлогод ямар тохиолдолд хүнийг үл буруутгах вэ гэдгийг заасан. Аль болохоор  хүнийг үл буруутгах зарчим баримталж, гарч буй зөрчлийн шалтгаан, хүчин зүйлийг олж, илрүүлж давтахгүй байх арга хэмжээ авна. Түүнчлэн өндөр эрсдэлтэй хүндрэлтэй ажил  хийхгүй байх эрхийг  тусгасан. Шинэчил-сэн бодлогод манлайллыг удирдах ажилтны түвшинд хэрэгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл удирдах ажилтнууд ажил эхлэхийн өмнө аж-лын байруудаар явж, ажиллагчидтай уулзаж, ХАБ-ын талаар ямар асуудал байгааг олж илрүүлэх, засаж шийдэх тухай  тусгасан. Ер нь ажиллагчдаас  хувцас, хамгаалах хэрэгсэл цаг хугацаандаа  нийлүүлэгдэхгүй байгаа, гутал чийг татаж байна гэх мэт чанарын  тухай гомдол санал байнга яригддаг. Хамгаалах хэрэгслийн нийлүүлэлт, чанарын асуудлыг шийдэхийн тулд аутсорсинг төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүгээр  нэг байгууллага хамгаалах хэрэгслийн нийлүүлэлт, чанарыг хариуцдаг, бид зөвхөн шаардлагатай захиалгаа өгдөг болох юм.  Аутсорсинг төслийг хэрэгжүүлэхээр ОХУ-ын Кемеров мужийн ХАБ-ын төвийнхөн өнгөрсөн долоо хоногт ирж ажилласан. Төслийн нэгдүгээр шатны ажил хийгдэж байна. Энэ төслийг 2015 оны 1-р сард Баяжуулах фабрик дээр туршина.

     “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний холбооны орлогч, АТБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Шарав:
-“Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хийсэн хамтын гэрээний дагуу энэ сарын аян явагдаж байна. Хамтын гэрээнд тулгамдсан, биелэгдэхгүй байгаа, мөн хугацаа сунжирсан асуудлаар бид ерөнхий  захиралд  албан   шаардлага
хүргүүлсэн. Үүний дагуу захирлууд үйлдвэрчний эвлэлийн холбооны  нөхөдтэй уулзсан. Энэ уулзалтын хүрээнд сарын аян явуулъя. Ойлгомжгүй асуудлын талаар ажилчидтай нүүр тулан уулзаж, саналыг нь авъя гэж шийдсэн юм. Захиргаа, Үйлдвэрчний байгууллагын төлөөлөл ажилчдын асуултанд хариулна. Ойлголтын зөрүүг засах зорилгоор энэ ажлыг зохион байгуулж  байна. Үйлдвэрчний байгууллагын зүгээс Ерөнхий захиралд үндсэн болон шагналт цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Сарын аяны хугацаанд шийдэгдэхгүй олон асуудал шийдлээ олох байх гэж найдаж байна.

Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог