Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 5-р сар 2018

       “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн,  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн баярлууллаа.

         Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог. Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.   

У.Цэрэнбат

Гэрэл зургийг Б.Баттөгс

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хангарьд” паласт “1000 ахмадын чуулга" уулзалт эхэллээ. Үйлдвэрийн Ерөнхий захирлын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг тус уулзалтад “Эрдэнэт” үйлдвэрийн 2146 ахмадыг төлөөлөн 1000 ахмад, тэдний дотор үйлдвэрийн анхдагч 442 хүн оролцож байна. Өнөөдрийн танхимд хамгийн өндөр настай нь 91 настай, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, Цогтын Балам гуай байлаа. 
     2015 онд зохион байгуулсан 1000 ахмадын чуулганы шийдвэрээр, Ерөнхий захирлын тушаал гарч Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон, Спортын ордон, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ахмадууддаа үнэ төлбөргүй хамруулж байсан юм. Энэ удаагийн чуулганаар, ахмадуудын дунд урьдчилсан явуулсан санал асуулгын дүнг хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганд Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал Зөвлөлийн 2016-2017 оны ажлын тайланг танилцуулж, үйлдвэрийн удирдлагууд ахмадуудын нийгмийн хамгааллын бодлого, цаашид авах арга хэмжээ, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, техникийн шинэчлэлийн талаар танилцуулах юм.  


У.Цэрэнбат

 

     2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн химийн 29-р олимпиадыг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Боловсрол, соёл урлагийн газар, 5-р сургууль хамтран 2018 оны тавдугаар сарын 18-20-ны өдөр Орхон аймагт зохион байгуулсан. Үүнд аймаг, дүүргийн шилдэг 34 сурагч, 34 багш оролцов. Сурагчийн төрөлд Орхон аймгаа төлөөлөн оролцсон Технологийн сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч С.Сувданчимэг тэргүүн байр эзэлж диплом, алтан медаль, мөнгөн шагналаар, Т.Цэлмэг тусгай байранд орж диплом, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. Энэ хүүхдүүдийг “Эрдэнэт”-ийн тодотголтой, Монгол Улсын гавьяат багш С.Мэнджаргал бэлтгэн олимпиадад оролцсон юм.



 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог