×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 5-р сар 2017

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр үр хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлж, амжилттай хөдөлмөрлөж  яваа шилдэг гэр бүлүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өмнөхөн тодруулдаг “Манлай гэр бүл” –ийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо.
     “Манлай гэр бүл” тодруулах үйл ажиллагааг 2011 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан эхлүүлсэн бөгөөд тухайн гэр бүлийн нэг гишүүн нь  Эрдэнэт үйлдвэрт 10-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, 3-аас дээш хүүхэдтэй, үр хүүхэддээ зөв хүмүүжил олгож буй зэрэг үзүүлэлтээр “Манлай гэр бүл”-ийг энэ жил 7 дахь удаа тодрууллаа.  2011 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Манлай гэр бүл”-ээр 5 гэр бүл, 2012 онд 10 гэр бүл, 2013 онд 9 гэр бүл тодорч, нийт  78 гэр бүл энэхүү хүндтэй шагналын эзэд болсон байна. Харин энэ жилийн “Манлай гэр бүл”-ээр  Цахилгаан цехийн ажилтан Н.Саранцогт, Геологи хайгуулын ангийн мэргэжилтэн С.Баярсайхан,Технологийн сургуулийн багш Д.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ амралтын баазын ажилтан Б.Уламбадрах, ЗМЗ-ын ажилтан Ц.Эрдэнэсүх  нарын 25 гэр бүлийг алдаршуулж, шагналыг нь  гардуулав.
     “Манлай гэр бүл” тодруулах ёслолын үйл ажиллагаанд тус үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Б.Мөнхболд, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа нарын зочид хүрэлцэн ирж, гэр бүлүүддээ хүндэтгэл үзүүллээ.

 

 


 

 

     Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдийг “Алдарт эх”-ийн нэг , хоёрдугаар одонгоор шагнасныг өнөөдөр аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулж өглөө.
     Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдийг алдарт эхийн нэг хоёрдугаар одонгоор шагнадаг.
     Орхон аймгийн хэмжээнд өнөөдөр 164 эх алдарт эхийн нэг хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалалаа. Үүний 10 нь Жаргалант сумын , 154 нь Баян-өндөр сумын ээжүүд юм.
     Энэ жил манай аймгаас “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 12 эх шагнуулсан бол Баян-Өндөр цогцолбор сургуулийн багш Ш.Мөнхжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ОНХА-ны  “Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлч М.Одгэрэл нарын 152 эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа. Монгол улсын хэмжээнд нийтдээ 210628 эх “Алдарт эх”-ийн одонгоор шагнагджээ.

 

 

     Жил бүрийн Эх үрсийн баяраар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, компанийн ажилчдын төгсөх ангийн шилдэг сурагчдыг хүлээн авч, уулзалт зохион байгуулдаг. Энэхүү уламжлалын дагуу Эх үрсийн баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Эмэгтэйчүүдийн холбооны дарга З.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс энэ хавар ЕБС-иа төгсөж буй шилдэг хүүхдүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
     Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын уул уурхайн салбарт түүчээлэгч, 40 жилийн түүхтэй  Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил,  төлөв байдлын талаар танилцуулж, сурагч насны  дурсамж сэргээсэн сайхан үйл явдал болж байгааг онцлон, оролцогч хүүхдүүдэд баяр хүргэлээ. Мөн тэрээр хэлсэн үгэндээ “12 жил дараалан онц сурч, урлаг спортын өндөр амжилттайгаар сургуулиа төгсөж буй хүүхдүүд та бүхэнд сайхан ирээдүй, өргөн боломж байна. Та нарын дунд ирээдүйн их удирдагчид, суу алдраа дуурсгасан гавьяатууд сууж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжил дэвшилд та нарын эзэмшсэн мэргэжил мэдлэг, ур ухаан, авьяас билэг туйлын хэрэгтэй. Тиймээс улам сайн сурч, эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг төрөлх хотынхоо хөгжилд зориулаарай” хэмээн тодотгов.
     Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас Хүүхдийн баярын  цогц арга хэмжээний хүрээнд  зохион байгуулж буй тус уулзалтанд  Эрдэнэт үйлдвэрт аав ээж нь ажилладаг  төгсөх ангийн шилдэг 40 гаруй хүүхдүүд оролцлоо. Энэ үеэр сурагчид Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаас  сонирхсон асуултаа асуун харилцан ярилцаж, хамтдаа дурсгалын зургаа татуулав.  Мөн сурагчид өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжээс Ерөнхий захиралд гардуулсан бол “өөрийн  сонирхсон мэргэжлээрээ амжилттай суралцаж, эрдэм боловсролтой иргэн болж төлөвшин, эх орныхоо маргаашийг хөгжил цэцэглэлт өөд хөтлөөрэй” хэмээн ерөөгөөд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.
     Жилээс жилд шилдэг тэргүүний сурагчдын тоо нэмэгдэж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ажилтнуудынхаа  хүүхдүүдийн сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, тусалж дэмжиж байдагтай холбоотой. Энэхүү шилдэг тэргүүний сурагчдын  хүндэтгэлийн уулзалт нь  нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй  нэг үйл ажиллагаа юм.

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын  А/309 тоот тушаалын дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдан, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Энэ жил  Эрдэнэт үйлдвэр ХХК,   Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран “Эрдэнэтийнхээ хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд баярлуулая” уриан дор хамтран ажиллаж байгаа юм. Эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх болон нярайн тасагт сайн үйлсийн тусламж, бэлгийг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Нярайн тасагт хүүхдийн тариурын тусгай төхөөрөмж бэлэглэж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдлээ.
     Бэлэг гардуулах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг болон  бусад ажилтны төлөөлөл оролцож, хүүхэд бүр эрүүл өсч бойжихын ерөөл дэвшүүлэв. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  Нярайн тасагт  жилд 530-540 нярай эмчлүүлдэг аж.  4 эмч, ээлжийн 8 сувилагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй тус хамт олон 2015 оноос бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.  
     БОЭТ-ийн Нярайн тасаг нь 0-28 хоногтой нярайг сувилж,  эмчилдэг бөгөөд сүүлийн жилүүдэд  дутуу төрсөн нярайн  амьдрах чадвар сайжирч байгаа тухай эмч мэргэжилтнүүд энэ үеэр онцлов. Мөн Нярайн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэж , бяцхан иргэдийнхээ  эрүүл мэндэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олонд талархсанаа тус тасгийн эмч, ажилтнууд илэрхийллээ.

     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн дарга Д. Цагаан-Эрдэнийн санаачилгаар ХАБЭА-н инженерүүдийн дунд Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг хоёрдахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээн 3 өдөр үргэлжилнэ.
     Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ, үйлдвэрийн цех нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүд,Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран зохиож байгаа бөгөөд цаашид уламжлал болон явагдах юм. Энэ жил тэмцээн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 н жилийн ой, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойн зориулагдаж буйгаараа  онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярилаа.
     Шилжин явах цомын төлөөх тэмцээнд багууд  гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис гэсэн төрлүүдээр өрсөлдөнө.  ХАБЭА-н инженерүүдийг 6 баг болгон нийлбэр дүнгээр байр эзлүүлэн шилжин явах цомын эздийг тодруулах ажээ.  Тэмцээний финалын тоглолтууд Сэлэнгэ амралтын баазад ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулагдана.

 

 

 

     Япон улсын хүнд даацын машины дугуй үйлдвэрлэлийн “Бридж Стоун” компанийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт ирж, белазын дугуйны ашиглалтын хугацаа, чанарт судалгаа, хэмжилт хийж байна.
     Япон улсын “Бридж стоун” компани нь том оврын болон хүнд даацын машины дугуйгаараа дэлхийд алдартай компани бөгөөд нэг салбар үйлдвэр нь АНУ-д байрладаг ажээ. Тус компанийн белазын дугуйг Эрдэнэт үйлдвэрт 2014 оноос ашиглаж эхэлжээ. Тус компанийн төлөөлөгчид жилд 2-3 удаа Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн өөрсдийн бүтээгдэхүүний чанарт судалгаа хийж, цаашид дугуйны ашиглалтын хугацааг уртасгах, чанарыг нь дээшлүүлэх тал дээр анхааран хамтран ажилладаг. Энэ дагуу  тус компанийн инженер Masamichi Amano тэргүүтэй мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд энэ удаа тэд элэгдэж  цоорч, ашиглагдахгүй болсон дугуйнуудад 3 өдрийн турш хэмжилт, судалгаа хийх юм.
     “Бридж Стоун” компанийн үйлдвэрлэдэг дугуй нь өмнө нь ашиглаж байсан белазын дугуйнуудаас чанартай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн жолооч нар болон мэргэжлийн хүмүүс  дүгнэсэн байна. “Бридж стоун” компанийн белазын дугуй нь 92328 км явах ашиглалтын хугацаатай байдаг бөгөөд энэ жилээс дугуйны гүйлтийг нэмэгдүүлэн 92500 км явуулахаар төлөвлөж байгааг холбогдох мэргэжилтэн онцоллоо.

 

     Баяжуулах фабрикийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр тум цехийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг хугацаанд нь давуулан биелүүлж буйг хэсгийн удирдлагууд мэдээллээ. Мөн ХАБЭА-н ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласөн тухай ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан инженер мэдээлж, цаашид аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөн, өндөр сахилга баттай  байх нь чухал гэдгийг зөвлөв. Тус цехийн  Өөрөө нунтаглах хэсэгт  ММС-1 тээрмийг бүрэн хуягжуулах ажил өнгөрсөн 7 хоногт хийгдэж дуусан байна. Энэ тухай Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир мэдээлэлдээ онцоллоо.  
     Түүнчлэн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг тогтворжуулж, цагийн ачааллыг нэмэгдүүлэн, тээрмийн ашиглалтыг сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу шат дараатай зохион байгуулж байгаа тухай ярив. Баяжуулах фабрикийн бусад хэсгүүдэд  тоног төхөөрөмжийн  төлөвлөгөөт болон урсгал засварууд хуваарийн дагуу чанартай явагдаж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган хөдөлмөрийн бүтээмжид эергээр нөлөөлж, эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарган ажиллах боломж бүрдэж байна.

Мягмар, 30 5-р сар 2017 00:00

Савласан ундны ус нийлүүлэх

Огноо: 2017 оны 05 дугаар сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Савласан ундны ус нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-2017/12-16

Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Савласан ундны ус нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 407 016 667 тоот дансанд төлсөн байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014 он, 2015 он, 2016 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй нийт үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 000 000 төгрөг /нэг зуун сая/ -өөс багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 50 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 347 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-71509
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Огноо: 2017 оны 05 дугаар сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Автомашины аккумулятор нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-2017/03-20

Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автомашины аккумулятор нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 407 016 667 тоот дансанд төлсөн байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014 он, 2015 он, 2016 он/
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014 он, 2015 он, 2016 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 000 000 төгрөг /тавин сая/ -өөс багагүй байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 50 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 347 тоот өрөө,
Утас: 01-352-73371, 01-352-73790
Факс: 70353002
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог