Уурхайчин би дууны хүндэтгэлийн самбарыг босгов Онцлох

04 10-р сар 2018 12:00
511 удаа үзсэн

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуугаар өргөмжлөгдсөн “Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлуулав. Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон “Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж.

Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр тус дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн,  дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв. Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд “Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.  

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 06:47
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31