Цаг агаар

“Эрдэнэт” үйлдвэрийн няравууд мэргэжлээ дээшлүүллээ Онцлох

21 6-р сар 2018 12:00
834 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сургалтын хороо хамтран өнөөдөр Технологийн сургуульд ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Тус сургалтад компанийн бүх цех, нэгжийн 90 гаруй нярав болон бусад аж ахуйн нэгжийн ажилтан нийт 150 гаруй хүн оролцов. Сургалтыг ММНБИ-ийн сургагч багш, доктор Р.Дариймаа, С.Тунгалаг нар санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар явуулсан. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдрийн сургалт энэ хүрээнд Орхон аймагт амжилттай явагдлаа.


 

 

У.Цэрэнбат

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 21 6-р сар 2018 09:08
Үнэлэх
(0 Саналууд)