Цаг агаар

Орос сургуулийн төгсөгчид тэтгэлгээр суралцана Онцлох

21 6-р сар 2018 12:00
915 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн Орос 19-р сургуулийн 11-р ангийн төгсөгчид өнөөдөр суурь боловсролын гэрчилгээгээ гардан авлаа. Тэдэнд компанийн удирдлагууд баяр хүргэж, цаашдын амьдралд нь аз жаргал хүсэв. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 20 хүүхэд төгсөж байгаагаас долоо нь алтан медальтай суурь боловсрол эзэмшлээ. 1974 онд байгуулагдсан 19-р сургуулийг 3339 хүүхэд төгссөн. Энэ жилийн төгсөгчид нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр болон гадаад, дотоодын их дээд сургуулиудад урилгаар суралцах юм.

 

У.Цэрэнбат

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 21 6-р сар 2018 09:07
Үнэлэх
(0 Саналууд)