×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Цагаан тоосыг дарах үйлдвэрлэлийн туршилт эхлүүллээ Онцлох

11 4-р сар 2018 12:00
1167 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал болох цагаан тоосыг нийлэг бодисоор барьцалдуулж уусгах туршилтыг Хаягдлын аж ахуйд эхлүүллээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 10 хоногийн хугацаанд явуулж, үр дүнг тооцох юм. Цагаан тоосны нарийн ширхэглэлийг барьцалдуулан дэгдэлтийг багасгах энэхүү аргыг лабораторид туршихад үр дүн 100 хувь гарчээ. Хэрвээ энэхүү арга үйлдвэрлэлд үр дүнгээ өгвөл цагаас тоосны дэгдэлт эрс багасах болно гэж мэргэжлийнхэн дүгнэж байна.
     Хавар, намрын улиралд салхины хурд 5 м/сек-ээс их үед, цагаан тоос дэгддэг. Технологийн энэхүү хаягдлыг багасгах, бууруулах олон олон туршилт өмнөх жилүүдэд хийгдэж байсан ч үр дүн гараагүй. Энэ удаагийн туршилт амжилттай болвол эдийн засгийн зардал бага, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нийлэг буюу синтетик материалиар барьцалдуулах аргыг хаягдлын аж ахуйн нийт талбайд ашиглах юм.

 

У.Цэрэнбат

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 11 4-р сар 2018 03:10
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог