“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалин нэмэгдлээ Онцлох

03 4-р сар 2018 12:00
2778 удаа үзсэн

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар энэ сарын нэгний өдрөөс эхлэн уурхайчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүллээ. Үндсэн цалингийн нэгдсэн тарифт сүлжээний нэг, хоёрдугаар ангилалд хамаарах ажилтан албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар, 3-р ангилалд хамаарах ажилтнуудын үндсэн цалинг 12 хувиар, 4-р ангилалд хамаарах албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүллээ. "Эрдэнэт" үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлын үндсэн үзүүлэлт болох үндсэн цалинг өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн нь улс орны эдийн засгийн байдалтай уялддаг юм.

 

У.Цэрэнбат

 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 04 4-р сар 2018 02:05
Үнэлэх
(0 Саналууд)