Цаг агаар

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан 3 ихэр хүүхэд төрүүлжээ Онцлох

29 11-р сар 2017 12:00
544 удаа үзсэн

     Өнөөдөр буюу 11 сарын 29-ний өдрийн өглөөний  08:40 цагийн үед Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт гурван ихэр мэндэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн  Бутлан тээвэрлэх хэсгийн конвейрийн машинч  Бат-Эрдэнийн  Солонго амаржиж, гурван ихэр хүүхдээ өлгийдөн авав. Энэ нь түүний гурав дахь төрөлт бөгөөд 2 охин, 1 хүү төрүүлж, таван хүүхдийн ээж болжээ. Б.Солонгын нөхөр Д.Нямгарав Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинчаар ажилладаг юм байна. Д.Нямгарав, Б.Солонго нар хоёр хүүтэй бөгөөд том хүү Н.Од-Эрхэс нь 2 дугаар ангийн сурагч бол бага хүү Н.Гэрэлт-Од нь  5 настай цэцэрлэгт явдаг аж. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг эмч нар хэллээ.
     Эрдэнэт хотдоо бүл нэмж, аав ээж ах дүүдээ аз жаргал бэлэглэж ирсэн гурван ихэр болон Д.Нямгаравын  гэр бүлд үйлдвэрийн нийт хамт олны  өмнөөс баяр хүргэж, эрүүл энх,  сайн сайхныг хүсэн ерөөе.
 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 29 11-р сар 2017 08:49
Үнэлэх
(0 Саналууд)