Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Бүтээмж чанарын дугуйлангийн III-р улирлын мэдлэг хуваалцах өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө Онцлох

30 10-р сар 2017 12:00
489 удаа үзсэн

     2017 оны 10-р сарын 26-ны өдөр үйлдвэрийн бүтээмж чанарын дугуйлангууд тэргүүн туршлагаа хуваалцах харилцан мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор ээлжит мэдлэг солилцох өдөрлөгийг зохион байгууллаа. Тус мэдлэг солилцох өдөрлөгт үйлдвэрийн цех нэгжүүдийн нийт 60 гаруй гишүүд оролцож мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцлаа. Энэ удаагийн өдөрлөг урьд урьдыхаас онцлогтой болж байгаа талаар инновацийн төвийн координатор Дэлгэрмаа онцоллоо. Мэдлэг солилцох уулзалт залуусын сонголтонд нийцсэн “Brains knot” кофе шопд зохион байгуулагдаж байгаагаараа  шинэлэг болсон байна. Бүтээмж чанарын дугуйлангийн мэдлэг хуваалцах өдөрлөгийн хөтөлбөрт туршлага хуваалцах хэсэг, урлагийн үзүүлбэр болон багийн ажиллагаа гэсэн гурван хэсгээс бүрджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн хамгийнийг хэн сайн мэдэх вэ?, Хэн сайн зураг зурах вэ? болон хөгжөөнт тоглоомуудыг дугуйлангуудын дунд зохион байгуулжээ.

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 30 10-р сар 2017 02:30
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог