×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн хамт олон үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах үүднээс элигац таслуурыг суурилуулах ажлыг өөрсдийн хүчээр хийж дуусгаад байна Онцлох

10 10-р сар 2017 12:00
110 удаа үзсэн

     Цахилгаан цехийн хамт олон хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан төлөвлөгөө гарган ажилладаг. Үүний дагуу баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар тэжээдэг хоёр трансформаторын найдвартай ажиллагааны хамгаалалтад зориулсан 110 кил/вольтын элигац таслуурыг суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Ингэснээр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангаж байна.  Энэхүү элигац таслуурын суурилуулалтын ажлыг хоёр долоо хоногийн хугацаанд чанартай хийж гүйцэтгэжээ.Тус хамт олон энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон шинэчлэлийн ажлуудаа хийж дуусгаад байна. Ирэх онд хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан гаргасан төлөвлөгөөний дагуу дэд станцууд дээр орчин үеийн микропроцессорны релэ, вакум таслуур, элигац таслуурыг суурилууан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 



 

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 10 10-р сар 2017 08:07
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог