Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит бус X бага хурал 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан тус холбооны даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх журам Онцлох

05 10-р сар 2017 12:00
332 удаа үзсэн

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит бус X бага хурлаар ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг сонгоход тавигдах шаардлагыг тодорхойлон мөрдөхөд оршино.

Хоёр. Нэр дэвшүүлэх

2.1 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь ҮЭ-ийн Холбооны дүрмийн 27.1-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
       - МҮЭ-ийн гишүүн байх
       - Дээд боловсролтой
       - Үйлдвэрчний эвлэлийн ажлын дадлага, туршлагатай байх
       - Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
       - Уг сонгуульт ажлыг гүйцэтгэхэд харшлах шалтгаангүй байх
       - Хөдөлмөрийн насных байх

2.2 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь дараах материалуудыг бүрдүүлэн бага хуралд бэлтгэх ажлын хэсэгт бүртгүүлнэ. Үүнд:
       1. Цахим үнэмлэхийн хуулбар
       2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
       3. Их, дээд сургууль төгссөн диплом, түүний нотариатаар батлуулсан хуулбарын хамт
       4. Өөрийн ажил байдлын тодорхойлолт
       5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар
       6. Мөрийн хөтөлбөр

Гурав. Нэр дэвшигчийг бүртгэх

3.1 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь ҮЭ-ийн Холбооны дүрмийн 27.2-д заасны дагуу Нэр дэвшигчийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0800 цагаас 10 дугаар сарын 20-ны өдрийн 1600 цагийн хооронд бүртгэнэ. Нэр дэвшигчийн материалыг АБК-ын  231 тоотод хүлээн авна.

3.2 Нэр дэвшигч нь албан ёсоор бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сурталчилгаа хийх эрх үүсэх ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1600 цагаар дуусгавар болгоно.

3.3 Нэр дэвшигчийг 3.1-д заасан хугацаанаас хойш бүртгэхгүй.



Дэлгэрэнгүй мэдээллийг 99351248, ажлын цагаар 75771766, 75771726 дугаарын утсаар лавлана уу.

ЭЭЛЖИТ БУС X БАГА ХУРАЛД БЭЛТГЭХ АЖЛЫН ХЭСЭГ

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 05 10-р сар 2017 00:38
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог