Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр, Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагаа өргөжинө Онцлох

05 9-р сар 2017 12:00
213 удаа үзсэн
     Эрдэнэт үйлдвэр,  Англи  улсын Монгол дахь Элчин сайдын яамтай  олон жилийн уламжлалт харилцаатай. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр Английн элчин сайдын яамаар дамжуулан Их Британийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан ёсны түншүүдтэй  хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Англи улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн  Иан Кокс   тэргүүтэй тус улсын бизнесийн томоохон компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт  ажлын айлчлал хийлээ. “Бидний энэ удаагийн айлчлалын зорилго нь  хоёр талын харилцаагаа  өргөжүүлж,  харилцан үр ашигтай хамтран ажиллахад чиглэгдэнэ” гэж  Дэд тэргүүн  Иан  Кокс  уулзалтын эхэнд онцолсон. 
     Айлчлалын багийн бүрэлдэхүүнд  Их Британийн  Олон улсын  худалдааны  яамны  уул уурхай хариуцсан мэргэжилтэн  Рос Ланд  болон EHS Data, MSM Industrial Equipment  зэрэг уул уурхайн компанийн төлөөлөл багтсан байна. Тэд уулзалтын үеэр өөр өөрсдийн компанийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр санал бодлоо солилцов. Тухайлбал, Cummins Investment  Mongolia компани Эрдэнэт үйлдвэрийн зардлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэхэд хамтрах саналтай байгаагаа илэрхийлсэн бол  MMD Mineral Sizers Ил уурхайд конвейрийн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэллээ. 
     Английн Элчин сайдын яам болон бизнесийн багийн бүрэлдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бусад албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан. Тэрээр үйлдвэрийнхээ өнөөгийн байдал болон  15 жилийн үндсэн чиглэлд тусгагдсан том зорилтуудаа танилцуулав. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон энэ оноос  компанийнхаа 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, түүнийгээ   тав таван жилээр төлөвлөн  жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө  тусган ажиллахаар болсон.  Тус үйлдвэр ойрын хөгжлийн төлөвлөгөөндөө  хүдрийн нөөц баялгаа  өсгөх,  Ил уурхайд конвейрийн системийг нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Засвар механикийн заводыг улсын хэмжээний үйлдвэрийн газар болгон өргөтгөх,  уусган баяжуулах технологийг нэвтрүүлэх, катодын зэс  үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах гэсэн үндсэн  зургаан том төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Их Британийн уул уурхайн салбарын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдтэй танилцах явцдаа дээрх төслүүд хэрэгжих боломж,  цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар саналаа солилцсон нь энэ удаагийн уулзалтын  үр дүн боллоо.
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 06 9-р сар 2017 07:28
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог