Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт үйлдвэр нь 2017 оны эхний хагас жилийн ажлынхаа үр дүнг үндэслэн ажилчидаа урамшуулна Онцлох

06 7-р сар 2017 12:00
1592 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон энэ оны эхний хагас жилд ажлын бахдам амжилт гаргаж, наадмаа урам зоригтой угтаж байна. Эхний хагас жилийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь  101-ээс дээш хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 269 тэрбум  төгрөгийг төвлөрүүллээ. Ийнхүү амжилттай ажилласан хамт олноо үйлдвэрийн удирдлага хөхиүлэн урамшуулах шийдвэр гаргалаа.
     Компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  үйлдвэрийн цех, нэгжийн удирдлагууддаа итгэл хүлээлгэн, тэднийг ажилтнууддаа урамшууллын хуваарилалтыг хийхдээ, ажил мэргэжил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, гүйцэтгэлийн үр дүн, оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан олгохыг зөвшөөрчээ. Энэ нь компанийг амжилттай ажиллахад ажилтан бүрийн оруулсан бодит хувь нэмэр, идэвх зүтгэл, оролцоог шударгаар үнэлэн, цаашид ажилтан бүрийн хүчин чармайлт, бүтээлч ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэлэг бодлого болж байна. Үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа цалин хангамж, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ оны тавдугаар сарын нэгнээс ажилтнуудынхаа  цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн, долдугаар сарын нэгнээс сар бүр олгодог ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.

     Наадмын өмнө ажилчдад хүргэх өөр нэг таатай мэдээ байна. Саяхан үйлдвэрээс уурхайчдын нийгмийн асуудлаархи зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачлагыг ажил болгож, хэрэгжүүлэх ажлын төлөвлөөг ерөнхий захирал 2017 оны зургадугаар сарын 21-нд баталсан. Эдгээр чухал ажлуудын дотор компанийн  ажилтануудын эрүүл мэндийг сахин хамгаалах ажил тэргүүлэх чиглэл болж тусгагдсан юм.  Ингэсний үр дүнд, наадмын дараагаас компанийн ажилтнууд амралт, ажлын цагаа зохицуулан, хуваарийн дагуу  “Медипас” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэх болж байна.


Олон нийттэй харилцах алба
 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 06 7-р сар 2017 10:00
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Шинэ мэдээ

Зургийн цомог