Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Дэлхийн улс орнуудад 1 цагийн ажлын хөлс хэд байдаг вэ

23 3-р сар 2016 12:00
1278 удаа үзсэн

Дэлхийн улс орнуудын цалин, 1 цагийн ажлын хөлс харилцан адилгүй. Энэ удаа зарим орны 1 цагийн хөлсний доод хэмжээг хүргэж байна. Та бүхэн валютын ханшаар тооцоод өөрийн орныхтой харьцуулаад дүгнэлтээ хийнэ биз.

Хятад улс
Нэг цагийн ажлын хөлс гэсэн нэгдсэн ойлголт Хятадад байдаггүй. 1 цагийн хөлс энд муж ба эдийн засгийн бүсээс хамааран
харилцан адилгүй. Хамгийн бага нь зүүн хойд зүгийн Хэйлунцзян муж, энд 1 цагийн хөлс 8 юань. Харин Шанхайд энэ үзүүлэлт 18 юань байдаг.

Америк улс
АНУ 1938 онд 1 цагийн хөлсийг тогтоосон хууль гаргажээ. Одоо энд 1 цагийн хөлс нь 7 доллар 25 цент, гэхдээ энэ үзүүлэлт 29 мужид үүнээс ч их байдаг.

Япон улс
Японд 1 цагийн хөлс 780 иен байдаг. Зарим мужид бүр 700 иенээс ч бага. Харин Токио хотод бүр ихэсч 900 иен хүрдэг аж. Тэр бүү хэл энэ жил 1 цагийн хөлсний дундаж хэмжээ 3 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.

Бразил улс
Бразил улсад 1 цагийн ажлын хөлсний доод хэмжээг Ерөнхийлөгч Жетулиу Варгас 1930 онд анх тогтоожээ. Одоо муж болгон өөрийн доод хэмжээг тогтоох эрхтэй ч холбооныхоос бага байх ёсгүй. Бразил улсын 1 цагийн хөлсний доод хэмжээ 3,58 реал юм байна.

Герман улс
Герман улс бзр 2014 онд л 1 цагийн ажлын хөлсний доод хэмжээг анх тогтоожээ. Гэтэл энэ улсад уг нь социал-демократ урсгал 150 жилийн түүхтэй билээ. Хэдий тийм ч 1 цагийн ажилд хамгийн их цалин өгдөг улс бол Герман. Энд 8,5 еврог 1 цаг ажиллаад олчихно.

Колумб улс
Колумб улсад 1 цагийн ажлын хөлс 1 доллар орчим. Энэ бол дэлхийд хамгийн багад орно. Колумб ядуу орон, дээр нь хөдөө аж ахуйн салбарт ихэнх нь бага цалинтай ажилладаг нь үүнд нөлөөлдөг бололтой. 

Их Британи
Их Британид одоо 1 цагийн ажлын хөлс 6,7 фунт стерлинг. Гэхдээ Английн эрх баригчид удахгүй энэ хэмжээгээ улам нэмэх гэж байгаа. 4-р сарын 1-нээс англичууд 1 цагт 7.2 фунт авдаг болох юм. Энэ бол түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмсэн хэрэг.

Австрали
Энэ улсад 1 цагийн хөлс 16 австрали доллар байдаг нь дэлхийд өндөрт тооцогддог. Тэгээд ч Австралид амьдралын түвшин маш өндөр.

Израиль улс
Израиль улсад 1 цагийн ажлын хөлс сүүлийн 20 жилд 2 дахин нэмэгджээ. Одоо энэ хэмжээ 25 шекель байдаг.

Франц улс
Францад 1 цагийн хөлс 9,61 евро, энэ бол дэлхийд өндөрт тооцогдоно. Гэхдээ 18-аас доош насныхан энэ хэмжээний 80 хувийг л авдаг юм байна.

Польш улс
Польш улсын 1 цагийн хөлс Европын холбоонд хамгийн доогуур буюу 10,10 злото. Аз болоход энэ улсын бараа таваарын үнэ Европын холбооны дунджаас доогуур байдаг аж.

Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост 1 цагийн хөлсний доод хэмжээ 6000 вон байгаа нь Европын орнуудынхаас 2 дахин бага гэсэн үг. Гэхдээ л манайхан хар ажил хийхээр чухам энэ орон руу л явдаг билээ.

Тайвань
Тайваньд 1 цагийн хөлс нь 120 тайвань доллар. Гэхдээ энэ нь Хятадынхаас бараг 2,5 дахин их гэсэн үг.

www.mnews.mn

 

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог