Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Орон нутаг

Нийгмийн хариуцлагаараа  жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  нийгмийн асуудлыг  шийдвэрлэх олон талт бодлого хэрэгжүүлж ирсний нэг хэлбэр нь захиргаа болон Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулдаг Хамтын гэрээ юм. Энэ сарын 18-нд хоёр тал  2017 оны Хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар 100 хувь хэрэгжсэн гэж дүгнэлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Хамтын гэрээг жил бүр байгуулан дүгнэж ирсэн бөгөөд энэ удаагийн гэрээний биелэлт 100 хувийн хэрэгжилттэй байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой юм.  

Хоёр тал цаашид компанийн үнэт баялаг болсон ажиллагсдынхаа эрх ашгийн төлөө шинэ түвшинд хамтран ажиллах зорилт тавин 2018 оны Хамтын гэрээг хэлэлцэх үйл явцыг хууль, дүрмийн дагуу үргэлжлүүлж байна. 

Монгол улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг 17 дахь жилдээ шалгаруулснаа өнөөдөр Төрийн ордонд өргөмжиллөө.

2017 оны ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн нэгдүгээрт  Эрдэнэт үйлдвэр эрэмбэлэгдэв. Тус компанийн хамт олон ашиг орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээр 16 дахь удаагаа аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.

Монгол улсын худалдаа үйлчилгээ, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл, банк санхүү, харилцаа холбоо, барилгын салбарын 100 шилдэг компани улсын орлогын 50 хувийг татвараараа бүрдүүлжээ. Мөн эдгээр аж ахуйн нэгж 2017 онд өмнөх онтой харьцуулахад 60 хувиар татвараа нэмэгдүүлсэн байна.

2017 оны ТОП 100 өргөмжлөл гардуулах ёслол нь ямар нэгэн шалгаруулалт бус бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн Сангийн яам, төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан эрэмбэлсэн чансаа юм гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим  тодотгов.

Сэтгүүлч  У.Цэрэнбат

Фото П.Баттөгс

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог