ОУХМ Ч.Тэрбиш хүрэл медалиар энгэрээ мялаав Онцлох

19 12-р сар 2019 12:00
352 удаа үзсэн

    Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн Малайз улсын Саравак хотноо таван өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний 4х100 метрийн зайд Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн ажилтан, Хангарди спорт клубийн тамирчин ОУХМ Ч.Тэрбиш хүрэл медаль хүртлээ. Мөн спортын мастер А.Цогзолмаа мөнгө, хүрэл медалийн эзнээр тодорчээ. Тус тэмцээнд 29 орны 3000 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд  Монголын баг тамирчид найман алт, 15 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Хоёр жилд нэг удаа явагддаг дараагийн тэмцээнийг 2021 онд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар болжээ.

Т.Батчулуун

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 19 12-р сар 2019 06:27
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог