Волейболын холбооны дээд лигийн тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” хамтран зохион байгуулна Онцлох

24 10-р сар 2019 12:00
175 удаа үзсэн

     Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Волейболын лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулах болсноо албан ёсоор нийтийн сонорт хүргэлээ. 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохиогдсон Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд холбооны зүгээс тэмцээнийг дахин сэргээх санал тавьснаар энэ ажил биеллээ олж байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Тэмцээний нэгдүгээр тойргийг "Хасу Мегаватт" ХХК-ийн "ЭКО Спорт цогцолбор"-т эхлүүлэх тов гарчээ. Дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” клубээс 2, “Тэнүүн-Огоо” багаас 2, Эрдэнэтийн “Уурхайчин” клубээс 2, “Эрчим” клуб, “Хос бар”, Булган аймгаас тус бүр эрэгтэй, “Хобби эс” клуб, “Дархан Сеть”, “Инагурэ”-ээс тус бүр эмэгтэй багууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 11 дүгээр сарын 8-10-нд Орхон аймагт үргэлжилж, 3 дугаар тойргийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 2-6-нд болох бөгөөд тэмцээнийг MNB спорт сувгаар шууд дамжуулна.

 
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 25 10-р сар 2019 07:51
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог