Жадамбаагийн Бат-Өлзийн зээрд даага түрүүллээ Онцлох

11 7-р сар 2019 12:00
153 удаа үзсэн

   Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар үргэлжилж байна. Уралдаанд 50 орчим даага хурдалж наадамчин олноо баясгалаа. Булган аймгийн Бугат сумын харьяат аймгийн алдарт уяач Жадамбаагийн Бат-Өлзийн зээрд даага түрүүлж, аман хүзүүнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Батсайханы Тэгшбаярын шарга даага, айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тарзадын Доржхандын сартай хээр, айргийн дөрөвт Орхон аймгийн уяач Мөнхдэлгэрийн Батбаярын халтар, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хурц арслан Наранцэцэгийн хүү Отгонбаатарын хүрэн даага хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулж наадамчин олноо баясгалаа.

А.Бямбамаа

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 17 7-р сар 2019 06:21
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог